Тасралтгүй боловсролын төв үйл ажиллагаагаа эхлүүллээ

Хуучирсан мэдээ: 2019.10.04-нд нийтлэгдсэн

Тасралтгүй боловсролын төв үйл ажиллагаагаа эхлүүллээ

Тасралтгүй боловсролын төв үйл ажиллагаагаа эхлүүллээ

Техник, технологийн хөгжлийг даган дэлхийн улс орнууд дижитал хөгжилд хөл нийлүүлэн алхаж байна. Тухайлбал, БНХАУ, Сингапур зэрэг Азийн орнууд сургуулийн өмнөх боловсролын системд роботуудыг нэвтрүүлэн, туршиж эхлэв. Мөн дэлхийн эдийн засгийн форумаас 2030 он гэхэд нийт ажлын байрны 50 хувь нь үгүй болно гэдгийг зарласан удаатай. Энэ мэтчилэн өөрчлөгдөн шинэчлэгдэж буй өнөө үед бидний эзэмшсэн мэдлэг гурван жилийн дотор байтугай гурав хоногийн дотор хуучирч байгааг судлаачид онцлох болов. Иймээс хувь хүн, байгууллага зах зээлд тэсч үлдэхийн тулд тасралтгүй хөгжиж, өөрчлөлтөд бэлэн байж, түүнд дасан зохицож, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх шаардлага тулгарч байна. Үүний нэг гарц нь "Тасралтгүй боловсролын төв" гэв.

Иймээс Монгол Улсын дижитал шилжилтэд манлайлах боловсон хүчнийг төрүүлэх зорилгоор Санхүү, Эдийн засгийн их сургууль "Тасралтгүй боловсролын төв"-ийн үйл ажиллагаагаа өнөөдрөөс /2019.10.04/ эхлүүллээ.

САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН ИХ СУРГУУЛИЙН РЕКТОР Б.МӨНХБАЯР:

-Бид аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал, дижитал шилжилтэд Монгол Улсыг манлайлах манлайлагчдыг төрүүлэх зорилготой үйл ажиллагаа явуулж байна. Түүнчлэн бизнесийн байгууллагууд болон бусад салбарыг дижитал шилжилтэд шилжихэд нь хувь нэмрээ оруулах ёстой гэдэг үүднээс тасралтгүй боловсролын төвийн үйл ажиллагаагаа албан ёсоор нээж байна. Тасралтгүй боловсролын төв нь платформ хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулна. Төр, Төрийн бус байгууллага,  бизнесийн байгууллага, олон улсын байгууллага зэрэг хувь хүн, байгууллага бүрт энэ платформ нээлттэй. Хүмүүс суралцахаас гадна өөрсдийн тэргүүн туршлага хуваалцах боломжтой. Өөрөөр хэлбэл, Монголын нийгэм, эдийн засгийн хөгжилд ахиц дэвшил гаргах нэгдсэн талбарын үйл ажиллагааг эхлүүлж байна гэсэн үг".

Сонирхуулахад, тасралтгүй боловсролын төв нь анх 1919 онд Wisconsin-Madison их сургуулийн хөтөлбөрийн дагуу Нийгмийн судалгааны шинэ сургууль нь насанд хүрэгчдэд зориулсан АНУ-ын анхны сургууль нээгдэж байв.  2019 оны байдлаар АНУ-д нийт 76 сая хүн сургуулийн дараах сургалтад хамрагдаж, тасралтгүй суралцсаар байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж