Гурван настай ихэр охид машинд бүтэж, амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2019.10.04-нд нийтлэгдсэн

Гурван настай ихэр охид машинд бүтэж, амиа алджээ

Гурван настай ихэр охид машинд бүтэж, амиа алджээ

Жиоржиагийн цагдаа нар машин дотор бүтэж нас барсан гурван настай ихэр охидын хэргийг шалгаж байна. Хинэсвиллэд байрлалтай нэгэн байшингийн арын талбай дахь машинаас Рэйлин болон Пэйто Кэйс эгч дүүсийг дотроос нь олсон  байна. Тэр байшин охидын гэр биш, харин заримдаа ирдэг байсан байж болзошгүй талаар Хинэсвиллэгийн цагдаагийн хэлтсийн дарга ахмад Трэйси Ховард Fox5 болон KATV телевизүүдэд ярьжээ.

Охид өргөж авсан эцэг эхтэйгээ, ой орчим насны дүүтэйгээ амьдардаг байжээ. Охидыг олсон айлынхан болон өргөж авсан эцэг эх  холбоотой бөгөөд чухам ямар шугамаар бие биенээ таньдгийг одоохондоо тогтоогоогүй байна. Атланта Журналд ахмад Ховард мэдээлснээр хамгийн сүүлд асрагч нь тэднийг оронд нь оруулж өгсөн бөгөөд охид яаж машинд очсон нь ойлгомжгүй хэвээр байна гэжээ.

Шүүх эмнэлгийн дүгнэлтээр охидын нас барсан шалтгааныг хэт халалт гэж дүгнэсэн ба охидыг олоход машинд 33 хэм халуун байжээ.

Охидын төрсөн эх "Би аль хэдийн 2014 онд нэг охиноо алдсан. Түүнээс хойш зургаан сарын дараа ихэр охидоо олоод үнэхээр их жаргалтай байсан ч бусдын буруугаас болж өнөөдөр тэднийгээ алдчихлаа. Бидэнд амьдралын төлөө тэсч үлдэх шалтгаан дахиад хоёр сайхан хүү байгаа ч бүх л ертөнц сүйрчихсэн юм шиг санагдаж байна. Хүүхдээ алдах бол хорвоо дээрх амьдын там" хэмээн ярьжээ.

Gofundme.com сайтныхан охидын оршуулгын зардалд зориулж хандив цуглуулж байна.

www.gofundme.com

Б.АМАРБАЯСГАЛАН

Эх сурвалж: www.gofundme.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж