Номхон далайн хогийг цэвэрлэж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2019.10.04-нд нийтлэгдсэн

Номхон далайн хогийг цэвэрлэж эхэллээ

Номхон далайн хогийг цэвэрлэж эхэллээ

Их сургуулиа хаясан 25 настай Герман залуу Боян Слатын зохион бүтээсэн далайн уснаас хуванцар хог хаягдлыг цуглуулах төхөөрөмж лхагва гарагт Калифорн, Хавайн хооронд загасны тор, машины бүтэн дугуйнаас эхлээд ганцхан миллметрийн хэмжээтэй чипсний уут зэрэг бүх төрлийн хуванцар хаягдлыг "ангуучилж" эхэллээ.

Эхний төхөөрөмжийн амжилттай ажиллагааны үр дүнд Техасын газар нутгаас хоёр дахин өргөн хэмжээгээр хог цуглуулах төхөөрөмжийг номхон далайд ажиллуулахад бэлэн болоод байна.

Гурван метр хүртэл гүнд хүрдэг төхөөрөмжийн сэрвээнүүд нь далайн амьдралд саад болохгүйгээр эрдэмтдийн тооцоолсон 1.8 их наяд нэгж хуванцар хогийг түүхээр төлөвлөж байгаа бөгөөд энэ нь тун амаргүй ажил байх бололтой гэж зохион бүтээгч сэтгэгдлээ хуваалцжээ.

Уг төхөөрөмжийг өнгөрсөн жил туршиж байсан боловч  төхөөрөмж өөрөө хогны хөвөх хурдтай ижил хурдаар хөвж байсан, салхи, давалгаанаас болж сэрвээ нь хугарч байсан болон давалгааны цохилтод цуглуулсан хогоо алдаж байсан гэх мэт бүтэлгүйтлүүдийг ар араас нь дагуулж байжээ.

Харин одоо бүх гэмтлийг сэргээн засч, өмнөх асуудал үүсэхгүйгээр сайжруулж дууссан ч яг хэзээ ажиллуулж эхлэхээ хараахан зарлаагүй байна.

Эрдэмтэд цаашдаа жил бүр улам олныг үйлдвэрлэж далайд тавьж байхаар төлөвлөж байгаа ажээ. Жил бүр далайн шуурганд 600-800 мянган метр тонн загасчны хэрэгсэл, 9 сая тонн бусад хуванцар хаягдал далайд хаягддаг байна. Слатын хэлж буйгаар бол дараагийн төлөвлөгөө нь хог цуглуулагчдын багтаамжийг ихэсгэж цуглуулсан хогийг усан онгоцоор очиж автал жил болон түүнээс ч урт хугацаанд барьж байх тэсвэртэй болгох явдал юм гэлээ.

Б.АМАРБАЯСГАЛАН

Эх сурвалж: www.time.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж