Путин: АНУ Азид пуужин байрлуулбал яаралтай хариу барина | News.MN

Путин: АНУ Азид пуужин байрлуулбал яаралтай хариу барина

Путин: АНУ Азид пуужин байрлуулбал яаралтай хариу барина

Путин: АНУ Азид пуужин байрлуулбал яаралтай хариу барина

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Валдай олон улсын клубын нэгдсэн хуралдаан дээр “АНУ Азийн нутаг дэвсгэрт ойрын болон дунд зайн тусгалтай пуужин байрлуулсан тохиолдолд Орос “толины тусгал” мэт маш яаралтай хариу арга хэмжээ авах болно” гэж мэдэгджээ. Тэрбээр АНУ Ойрын болон дунд зайн тусгалтай пуужин устгах гэрээ (INF-ийн гэрээ)-нээс татгалзаж буйгаа мэдэгдсэн даруйд ОХУ “толины тусгал” мэт арга хэмжээ авахад анхаарлаа хандуулж эхэлснээ илэрхийлсэн байна.

Путин “Би энэ талаар таван ч удаа хэлсэн. Хэн ч хариу үйлдэл үзүүлсэнгүй. АНУ, Европ ч тэр. Тэд дүлий юм шиг л сонсдоггүй" гэж нэмж хэлжээ. Тэрбээр “Пуужин байрлуулах шийдвэр нь Азид зөвхөн шинэ аюул заналхийлэл л бий болгоно” гэж хэлээд, бүх зүйл эцэслэн батлагдах хүртэл нөхцөл байдлыг эргүүлэх боломж бий гэж найдаж буйгаа илэрхийлснийг ТАСС агентлаг уламжилжээ.

Орос, АНУ-ын хооронд байгуулсан INF-ийн гэрэээний үйлчлэл өнгөрсөн наймдугаар сарын 2-ны өдөр албан ёсоор дуусгавар болсон байна. АНУ Оросыг гэрээний нөхцөлийг биелүүлээгүй хэмээн буруутгаж, уг гэрээг цуцалж буйгаа мэдэгджээ.

INF-ийн гэрээ зогссоны дараа Пентагон цөмийн бус шинэ пуужингийн бүтээн байгуулалтыг зарлав. АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Эспер хэдхэн сарын дотор Азийн нутагт дунд зайн тусгалтай пуужин байрлуулах хүсэлтэй байгаагаа мэдэгджээ.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Андреа Томпсон “Вашингтон Ази тивд ойрын болон дунд зайн тусгалтай пуужин байрлуулахаар судалж байна” гэж мэдэгдсэний хариуд Путин дээрх байр суурийг илэрхийлсэн байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Роналд Рейган, ЗХУКН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга Михайл Горбачев нар 1987 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдөр Вашингтон хотноо болсон дээд хэмжээний уулзалтын үеэр Ойрын болон дунд зайн тусгалтай пуужин устгах тухай хэлэлцээрт гарын үсэг зурж, дэлхий нийтийн айдас, болгоомжлолыг төрүүлсэн зэвсэглэлээр хөөцөлдөх явдлыг эцэслэж байсан түүхтэй.

Эх сурвалж: RBC

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ХЭХЭ 2019-10-04 103.212.119.22

ОРОСУУД ХИЙХ ЮМГҮЙ БОЛЖЭЭ ХАХАХА НЭГ ХЭСЭГ ДАМСК ЗАРЖ БӨӨН ЮМ БОЛСОН ОДОО НЭГ Л ИХ ПУУЖИН ЯРЬСАН ГАРУУД БОЛЖ ДЭЭ ХАХАХА

Avatar

amar 2019-10-04 202.55.188.41

РЕЙКЬЯВИК

Avatar

Зочин 2019-10-04 107.77.173.4

Ха ха ха СССР яалаа,тэрнээс дор юм болно…

Avatar

Зочин 2019-10-04 49.0.212.30

Тэгвэл өөрсдөө ч гэсэн азид пуужин шах л даа

Avatar

NB 2019-10-04 83.144.115.42

Ирландын бус Исландын Рекьяюик хотод уулзсан

Avatar

Иргэн 2019-10-04 202.9.44.76

Маш худал бичих юм. Вашингтонд уулзаагүй юм шүү!!! Ирландын вант улсын Реявайк хотод уулзаж гарын үсэг зурсан.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж