“Алсын удирдлага” киноны тасалбар бүрт музей үзэх эрх дагалдана

Хуучирсан мэдээ: 2019.10.04-нд нийтлэгдсэн

“Алсын удирдлага” киноны тасалбар бүрт музей үзэх эрх дагалдана

“Алсын удирдлага” киноны тасалбар бүрт музей үзэх эрх дагалдана

“Улаанбаатар музей” төсөл, Dreamer’s Day кино өдөрлөг хамтран дэлхийн нэр хүндтэй Бусаны олон улсын кино наадмын “Шинэ давалгаа” шагналт бүтээл “Алсын удирдлага” киног үзэгчдэд толилуулахаар болжээ.

Найруулагч С.Бямбын энэхүү бүтээл 2014 онд нээлтээ хийснээс хойш Нидерландын Вант улсын ханхүү Клаусын нэрэмжит тусгай шагнал, Роттердамын олон улсын кино наадмын дэргэдэх Хуберт Балс сангийн шагналыг тус тус хүртэхээс гадна Мельбурны олон улсын кино фестивальд шалгарсан анхны монгол кино болсон юм. С.Бямба “Хүй” богино хэмжээний кино болон “Хүсэл шунал” баримтат киногоороо кино сонирхогчдын талархлыг хүлээсэн найруулагч юм. Тус үзвэрийн тасалбар нэг бүрт Улаанбаатар музей үнэгүй үзэх эрх дагалдах бөгөөд бүх орлогыг тус музейн засварт хандивлах юм байна. Кино өдөрлөг энэ сарын 11-ний баасан гарагийн 19 цагаас iCinema кино театрт болно.

Ц.ДЭЛГЭРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж