Япончуудын залуу харагдах нууц

Хуучирсан мэдээ: 2019.10.04-нд нийтлэгдсэн

Соёл зөвлөж байна

Япончуудын залуу харагдах нууц

Япончуудын залуу харагдах нууц

Дэлхийн улс орнуудаас тэр дундаа ази тивийн хамгийн өндөр наслалттай, мөнхийн залуугаараа ард түмэн бол яахын аргагүй Япончууд билээ.

Япончуудын амьдралын хэв маягийг тэр чигт нь велнесс гээд хэлчихэд нэг их буруудахгүй байх. Тэдний бие хаа, царай зүс залуу сайхнаараа байдаг нь амьдралын хэмнэлтэй нь шууд холбоотой.

Тэдний нууцын зах зухаас дурдвал:

  1. Цагаан мах буюу далайн гаралтай махан бүтээгдэхүүн болон тахиан махыг түлхүү хэрэглэдэг. Мэдээж үхэр, гахайн мах хэрэглэлгүй яахав. Гэхдээ нийт махны хэрэглээний багахан хэсгийг нь л эзлэнэ.
  2. Ногоон цай. Монгол хүмүүс сүүтэй цайгаа ууж ядаргаагаа тайлж, хөлсөө гаргадаг бол тэд ногоон цайг сүүтэй цай шиг л хэрэглэдэг. Хэрэв та япон оронд очиж үзсэн бол бараг л ногоон цайгүй бүтээгдэхүүн байхгүй буй за. Ногоон цайтай зайрмаг, ногоон цайтай киткат, ногоон цайтай маск гээд бүх л зүйл ногоон цайтай байдаг.
  3. Ажил амьдралын тэнцвэрт байдал. Япон хүмүүсийг бид маш хөдөлмөрч, хичээнгүй ард түмэн гэж мэднэ. Тэд хийж бүтээхийн төлөө маш шургуу явдаг ч үүнийхээ хажуугаар өөртөө цаг гарган амрах, стресс болон ядаргаагаа тайлахаа бас мэднэ. Япончууд өөртөө цаг гаргаж чадах л юм бол сауныг зорьдог байна. Саун бол япончуудын ахуйн соёлын салшгүй нэг хэсэг байсаар ч ирсэн.

Яагаад?

  1. Өдөржин ширээний ард хөөрсөн хуян, мөрийг буулгана.
  2. Нурууны хөшсөн, чангарсан булчинг суллана.
  3. Цусны эргэлтийн хурдасгана. Ингэснээр хөгшин эсүүд үхэн шинэ эд эсээр нөхөн сэргээгддэг байна.
  4. Арьсыг гэрэлтсэн, булбарай болгоно. Халуун жакуззи болон төрөл бүрийн саун нь үхэжсэн арьсыг гуужуулан, шинэ арьсаар солигддог байна.
  5. Халуун саун, жакуззи ба амьсгал. Хүн байгалийн рефлекст үйлдлээрээ халуун орчинд ормогцоо биеийн дулааныг бууруулан, биеийг хөргөхийн тулд зөв техникээр амьсгалж эхэлдэг буюу цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээг аажмаар зөв нэмэгдүүлдэг байна.

Монголын анхны велнесс төв болох Соёл Велнесс тухлан саатаж, ажлын дараах алжаал ядаргаагаа тайлаарай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж