Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт шинээр баригдаж буй барилгын доороос хөрсний ус гарчээ. Тодруулбал, “Дохнхун глобал” ХХК-ий захиалгаар гүйцэтгэж байгаа “Хансвилл” хотхоны 388 айлын орон сууц хөрсний ус хальсан намаг, шалбааг дээр баригдаж байна.
Тус барилга нь ажил эхлэх, үргэлжлэх тусгай зөвшөөрөлтэй. Гэвч хүн амьдрах байтугай барилга барихад хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн учир Мэргэжлийн хяналтын байцаагч нар хяналт, шалгалтаа үргэлжлүүлэн хийж байгаа тухай Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газраас мэдээлж байна.
Холбоотой мэдээ