40 наснаас хойш хүний биед ямар өөрчлөлтүүд гардаг вэ? | News.MN

40 наснаас хойш хүний биед ямар өөрчлөлтүүд гардаг вэ?

40 наснаас хойш хүний биед ямар өөрчлөлтүүд гардаг вэ?

40 наснаас хойш хүний биед ямар өөрчлөлтүүд гардаг вэ?

АНУ-ын Калифорниа мужийн Санта Моника дахь Провиденс Сент Жонны эрүүл мэндийн төвийн Гэр бүлийн анагаах ухааны эмч Дэвид Кутлер “40-өөс дээш насны хүмүүсийн ихэнх нь ямар ч өвчингүй, эрүүл саруул байдаг" гэж хэлжээ.

Эрдэмтэд 40 настай эмэгтэйчүүд 20, 30 наснаасаа илүү өөртөө итгэлтэй, илүү үзэсгэлэнтэй болдгийг баталсан байна. Энэ насанд хүмүүс жижиг сажиг зүйлд санаа зовохоо больж, аз жаргалтай, санхүүгийн эрх чөлөөтэй болдог бөгөөд өөрийгөө болон эргэн тойрны бүх зүйлээ өөрөөр харж эхэлдэг ажээ. Байгалийн жамаар 40 нас хүрснээс хойш хүний бие махбодын бүтэц, дааврын хэмжээнд өөрчлөлт орж, булчингийн эд эс буурч, өсөлт зогсох зэрэг өөрчлөлтүүд гардаг бөгөөд энэ нь нь хүн бүхнийг тойрдоггүй.

Амьдралын дөрөв дэх аравнаас хойш таны биед ямар өөрчлөлтүүд гарах бол?

Цэвэрших шинж тэмдэг 

40-өөс дээш насны эмэгтэйчүүдэд перименопауз буюу цэвэршилтэд шилжихийн өмнөх үеийн шинж тэмдгүүд илэрч эхэлдэг талаар “WD In GYN Care” компанийн үүсгэн байгуулагч, доктор Адиети Гупта хэлжээ. Энэ нь яг өвчин биш боловч халуурах, зарим тохиолдолд их хэмжээгээр цус алдах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг аж. Доктор Гуптагийн хэлснээр, цэвэршилтэд шилжих энэ үе зарим эмэгтэйчүүдэд хүнд тусдаг ажээ.

Мөн гормоны өөрчлөлтийн улмаас тестостероны хэмжээ буурдаг бөгөөд гормоны эмчилгээ нь зарим өвчтөнд эдгээр шинж тэмдгүүдийг арилгахад тусалдаг гэж доктор Гупта хэлсэн байна.

Бөөрний чулуу

Хоолны дэглэм өөрчлөгдөх зэрэг бусад эрсдэлт хүчин зүйлсийн улмаас 40-өөс дээш насныханд бөөрний чулуу үүсэх магадлал нэмэгддэг байна. Чулуу нь элс шиг ч жижиг байдаг аж. Бөөрний чулууг хайлуулах, эсвэл мэс заслын аргаар эмчлэх боломжтойг доктор Рамин хэлжээ.

Шээсний замын болон түрүү булчирхайн үрэвсэл

Эрэгтэй, эмэгтэй аль аль нь 40-өөд насанд халдвар авах эрсдэл өндөр байдаг ажээ. Рамин эмчийн хэлснээр, эмэгтэйчүүдийн хувьд шээсний замын үрэвсэл (UTI)-ээр өвчлөх нь түгээмэл, үтрээний рН-ийн өөрчлөлтийн улмаас өвчлөл нэмэгдэх магадлалтай тул антибиотик эмчилгээ санал болгожээ.

Эрэгтэйчүүд 40-өөд насанд түрүү булчирхайн үрэвсэлд өртөх магадлал өндөртэй гэж доктор Рамин хэлсэн байна. Энэ өвчний үед төмсөгний хэсэгт, өгзөгний эргэн тойронд, эсвэл аарцгийн яс, гэдэс хоёрын хооронд өвдөлт өгдөг аж. Мөн халуу оргих зэрэг шинж тэмдэг илэрдэг байна. Доктор Рамин мөн л антибиотик эмийн жор санал болгожээ.

Яс, үений үрэвсэл

40 орчим насанд остеоартрит буюу яс, үений үрэвсэл үүсч болзошгүй гэж Флорида мужийн дээд мөчний ортопед мэс засалч Алехандро Бадия хэлжээ. Мөгөөрсний эд нь үе мөчний эргэн тойронд элэгдэж, өвдөх, таагүй байдал үүсгэдэг байна. Тэрбээр “Остеоартрит бол үе мөчний хамгийн түгээмэл хэлбэр бөгөөд үүнээс зайлсхийх хамгийн зөв арга нь эрүүл, тэнцвэртэй хооллолт, жингээ хэвийн барих явдал юм” гэжээ.

Цусны даралт ихсэх

Энэ насанд эмч нар цусны даралт ихсэх өвчний онош голдуу тавьдаг байна. Үл тоож, эмчлүүлэхгүй удаан хугацаагаар явах нь зүрхний шигдээс, цус харвах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Стрессийг бууруулах нь цусны даралт ихсэлтэд маш чухал ач холбогдолтой гэж Калифорниа мужийн анагаах ухааны төвийн "Memorial Care" зүрх, судасны хүрээлэнгийн зүрх судасны эмч, Санжив Пател хэлжээ. Тэрбээр цусны даралтыг бууруулахын тулд натрийн хэрэглээгээ багасгаж, эрүүл хооллож, тогтмол дасгал хийхийг зөвлөсөн байна.

Арьсны хорт хавдар

АНУ-ын арьсны мэс заслын эмч Мичелл Хенри "Нас ахих тусам арьсны хорт хавдрын эрсдэл нэмэгддэг. Арьсны суурийн давхарга ба хавтгай эсийн хавдар нь хоёулаа нарны нөлөөтэйгөөр үүсдэг” гэж хэлжээ.

Арьсны хорт хавдраар өвчлөхгүйн тулд нарнаас хамгаалах тосны үнэнч, хичээнгүй хэрэглэгч байхыг Хенри эмч зөвлөөд, “Нарнаас хамгаалах тос бол хамгийн сайн урьдчилан сэргийлэх арга юм” гэж хэлсэн байна.

Сэтгэлийн хямрал, сэтгэлийн түгшүүр

Нью-Йоркийн “Mount Sinai West” эмнэлгийн Насанд хүрэгчдийн амбулаторийн сэтгэцийн эмч, анагаах ухааны доктор Антони ДеМария “Сэтгэцийн эмгэгүүд 40 наснаас өмнө илэрч эхэлдэг” гэж хэлжээ. Насанд хүрэгчдэд тулгардаг бэрхшээлүүдэд санхүүгийн түгшүүр, настай эцэг эхийн, хүүхэдтэй болох зэрэг асуудлууд ордог байна.

ДеМариа хэлэхдээ, 40-өөд насныхны стресс сэтгэлийн хямрал, сэтгэлийн түгшүүр зэргийг улам даамжруулдаг. Урьдчилан сэргийлэх нь эмчлэхээс илүү. Мөн найз нөхөдтэйгөө ярилцах, тохирсон эмчилгээ хийлгэх нь чухал” гэж зөвлөсөн байна.

Эх сурвалж: HEALTH

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж