Хөнгөн атлетикийн ДАШТ-ий 6 дахь өдрийн тойм

Хуучирсан мэдээ: 2019.10.04-нд нийтлэгдсэн

Хөнгөн атлетикийн ДАШТ-ий 6 дахь өдрийн тойм

Хөнгөн атлетикийн ДАШТ-ий 6 дахь өдрийн тойм

Катарын Доха хотноо 2019 оны хөнгөн атлетикийн ДАШТ-ий 6 дахь өдөр өчигдөр /2019.10.04/ эмэгтэй 400 метрийн гүйлт, эмэгтэй бөөрөнцөг түлхэлтийн медалийн эзэд болсон. Мөн эмэгтэй 7 төрөлт (хептатлон) болон эмэгтэй 10 төрөлт (декатлон)-ийн нэгдсэн дүн гарсан.

Эмэгтэй 400 метрийн төрөл: эмэгтэй 400 гүйлтийн төрөлд Бахрейн улсын тамирчин Салва Эйд Насер 48.14 секундын амжилтаар Азийн рекордыг шинэчлэн тогтоож аваргын алтан медалийг хүртлээ. Эйд Насер 2017 оны Лондоны дэлхийн аваргад мөнгөн медаль хүртэж эх орондоо анхны энэ төрөлдөө медалийг авчирч байсан бол Дохад анхны алтан медалийг авсан байна. Харин мөнгөн медалийн Риогийн олимпийн аварга Бахрейн гүйгч хүртсэн бол хүрэл медалыг мөн Риогийн олимпийн хүрэл медалийн эзэн Ямайка гүйгч хүртжээ.

Медалийн эзэд:

  • Алт: Салва Эйд Насер (Бахрейн) – 48.14 сек
  • Мөнгө: Шауна Миллер-Уйбо (Бахрейн) – 48.37 сек
  • Хүрэл: Шерика Жэйксон (Ямайка) – 49.47 сек

Эмэгтэй бөөрөнцөг түлхэлт: Хятадын Гон Лижиао дэлхийн аваргын хошой алтан медалиа хүртлээ. Өдгөө 30 настай Нанхиад бүсгүй олимпийн наадмаас мөнгө, хүрэл медаль хүртсэн бол ДАШТ-ээс хошой алт, 1 мөнгө, 3 хүрэл медальтан боллоо. Ингэснээр ДАШТ-ий эмэгтэй бөөрөнцөг шидэлтийн төрөлд хамгийн олон медаль хүртсэн тамирчин болжээ. Хүрэл медалийг Германы Кристина Шваниц хүртэснээс дэлхийн аваргын иж бүрдэл медальтан болсон байна.

Медалийн эзэд:

  • Алт: Гон Лижиао (БНХАУ) – 19.55 метр
  • Мөнгө: Данниел Томас-Додд (Ямайка) – 19.47 метр
  • Хүрэл: Кристина Шваниц (Герман) – 19.17 метр

Эмэгтэй 7 төрөлт: Их Британийн тамирчин Катарина Жонсон-Томпсон 7 төрөлтөд түрүүлж алтан медалийн эзэн болсон. Тэрбээр өндрийн харайлт, 200 метрийн гүйлт, уртын харайлт, 800 метрийн гүйлтийн төрөлд түрүүлсэн бол 100 метрийн төрөлд 5, бөөрөнцөг түлхэлтээр 8, жад шидэлтийн төрлөөр 11-р байранд тус тус шалгарсан байна. Харин мөнгөн медалийг олимп, дэлхийн аварга Бельги бүсгүй Нафиссатоу Тиам орсон байна.

Медалийн эзэд:

  • Алт: К.Жонсон-Томпсон (Их Британи)
  • Мөнгө: Н.Тиам (Бельги)
  • Хүрэл: В.Прьенер (Австри)

Эрэгтэй 10 төрөлт: эрэгтэй декатлон буюу 10 төрөлтөд Германы 21 настай Никлас Каул түрүүлсэн бол Риогийн олимпийн мөнгө, 2017 оны алтан медальт Франц залуу Кевин Майер медальгүй хоцорсон байна. К.Майер бол АНУ-ын Э.Эйтоныг араас гарч ирсэн 10 төрөлтийн шилдэг тамирчин юм. Гэвч энэ удаа медалийн тавцангаас мултарч байна.

Медалийн эзэд:

  • Алт: Н.Каул (Герман) – 8691 оноо
  • Мөнгө: М.Уйдо (Эстони) – 8604 оноо
  • Хүрэл: Д.Варнер (Канад) – 8529 оноо

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж