Баавгай малчин айл руу халдаж, аав хүү хоёр бариулжээ

Хуучирсан мэдээ: 2019.10.04-нд нийтлэгдсэн

Баавгай малчин айл руу халдаж, аав хүү хоёр бариулжээ

Баавгай малчин айл руу халдаж, аав хүү хоёр бариулжээ

НЭМЭЛТ:

Хуулийн байгууллага хэргийг шалгаж байгаа бөгөөд хамгийн сүүлийн мэдээллээр талийгаач нь 1964 онд төрсөн эрэгтэй О, мөн түүний хүү 8 настай хүү Б нар хэргийн газарт нас барсан болохыг тогтоосон байна.


Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг Могойт хэмээх газарт энэ сарын 3-ны өдөр Сибирийн хар баавгай малчин айл руу халдсан хэрэг гарчээ. Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар баавгай дайрснаас аав, хүү хоёр амиа алджээ. Тодруулбал, цагдаагийн алба хаагчид эрэн хайх ажиллагаа явуулж, сүйтгэгдсэн гэрийн ойролцоогоос  аавынх нь биеийн хэсгийг олсон гэнэ.  Харин хүүхдийнх нь цогцос олдоогүй байгаа учраас эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа гэв.

Одоогоор Сэлэнгийн байгаль орчны газрын мэргэжилтнүүд болон цагдаагийн алба хаагчид хамтран баавгайг эрэн хайж байгаа аж. Урьдчилан сэргийлэх ажлууд Сэлэнгэ аймгийн Хүдэр, Жавхлант, Ерөө, Тэшиг зэрэг сумдын Байгаль орчны байцаагчид, засаг дарга, төрийн албан хаагчид 24 цагийн турш эргүүл хийж, иргэдээ хамгаалахын төлөө ажиллаж байгаа гэв.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
130
ХарамсалтайХарамсалтай
10
ГайхмаарГайхмаар
6
БурууБуруу
5
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж