Дэлхийн яруу найрагчдын 39-р их хуралд яруу найрагч С.Начин оролцож байна

Хуучирсан мэдээ: 2019.10.04-нд нийтлэгдсэн

Дэлхийн яруу найрагчдын 39-р их хуралд яруу найрагч С.Начин оролцож байна

Дэлхийн яруу найрагчдын 39-р их хуралд яруу найрагч С.Начин оролцож байна

Жил бүр уламжлал болон зохиогддог Дэлхийн яруу найрагчдын ээлжит хурал аравдугаар сарын 02-06-ны өдрүүдэд Бүгд найрамдах энэтхэг улс (БНЭУ)-ын Одиша муж дахь Буванишвар хотноо болж байна. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 82 орны 1300-аад яруу найрагчтай мөр зэрэгцэн Монгол Улсаа төлөөлж залуу яруу найрагч С.Начин тус хурлыг зориод буй билээ. Энэ удаагийн хуралд нийт 700-аад залуу найрагчид ирснээрээ онцлог болж буй бөгөөд нээлтийн арга хэмжээний үеэр Махатма Гандийн нэрэмжит утга зохиолын анхны шагналыг Энэтхэгийн яруу найрагч Бхабананда Азар (Bhabananda Acharya)-т гардуулжээ.

Мөн тус хурлын үеэр Kалинга Их сургуулийн өмнөх талбайд Махатма Гандийн 150 жилийн ойд зориулан босгосон хөшөөний нээлтийн ёслол, Махатма Гандийн нэрэмжит болон яруу найраг, хүүрнэл зохиолоор дагнасан гурван номын санг зэрэг нээжээ. Дэлхийн яруу найрагчдын 39-р их хурлын үйл ажиллагааг Энэтхэгийн парламентын гишүүн, профессор Ачяата Саманта (Аchyata Samanta) –ийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй аж.

Ц.ДЭЛГЭРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж