“Хамтдаа Хамгаалъя” цуглаанд нэгдэцгээе | News.MN

“Хамтдаа Хамгаалъя” цуглаанд нэгдэцгээе

“Хамтдаа Хамгаалъя” цуглаанд нэгдэцгээе

“Хамтдаа Хамгаалъя” цуглаанд нэгдэцгээе

Охид эмэгтэйчүүдийн эсрэг бэлгийн болон бусад хэлбэрийн хүчирхийллийн тоог бууруулахад ээжүүд, эмэгтэйчүүд төдийгүй эрэгтэйчүүд, аавуудын оролцоог нэмэгдүүлэх, бага насны охидыг хүчирхийлсэн этгээдийн ялын доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай эрүүгийн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахыг шаардаж МЭХ 10-р сарын 11 буюу Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр “Хамтдаа Хамгаалъя” цуглааныг Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна.

2019 оны эхний дөрвөн сарын байдлаар хүчиндэх гэмт хэрэг 217 бүртгэгдэн, 218 хүн хохирсны 112 буюу 51.4 хувь нь хүүхэд байгааг өмнөх оны мөн үетэй харьцуулахад хохирсон хүүхдийн тоо 22.5 хувиар өссөн харамсалтай тоо байна. Ялангуяа гэмт хэрэг үйлдэгчдийн 85% нь төрсөн эцэг, хойд эцэг, хамаатан садан, хөрш, таньдаг хүн, зэрэг эргэн тойрны танилын хүрээнд байна.

Тиймээс эцэг эхчүүд, насанд хүрэгчид хариуцлагаа ухамсарлан бага насны хүүхдүүддээ тавих анхаарал халамжаа нэмэгдүүлж, бага насны хүүхдийн эсрэг бэлгийн болон бие махбодийн хүчирхийллийг бууруулахад хүн бүр хүчин чармайлт гаргаснаар хүчирхийллийг бууруулахад чухал алхам болох юм.

Иймд Монгол Улсын иргэн бүр “Хамтдаа Хамгаалъя” цуглаанд нэгдэж, өөрийн санал, хүсэлтээ илэрхийлж, тодорхой хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахад санал нэг байгаагаа илэрхийлэн гарын үсэг зуран баталгаажуулахыг МЭХ уриалж байна.

Цуглааны төгсгөлд Эрүүгийн хуулинд бага насны хүүхдийн бэлгийн хүчирхийлэл үйлдсэн этгээдэд ял ноогдуулахтай холбоотой заалтуудад өөрчлөлт оруулах саналыг иргэдийн гарын үсгийн хамт УИХ-ын даргад өргөн барих юм.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж