ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиныг бөөгийн зан үйлээр зайлуулахаар явган аялал эхлүүлсэн Якутын бөө Александр Габышевийг галзуу гэж мэдэгджээ. Тэрбээр өнгөрсөн гуравдугаар сард хотоос гарч 2021 онд нийслэл Москвад хүрч очин Кремлийн ордонд шүглэсэн “буг чөтгөрийн сүнс” Владимир Путиныг хөөн зайлуулах төлөвлөгөөтэй байжээ. Гэвч түүнийг 2,700 км гаруй замыг туулан Байгаль нуурын эргээр явж байхад нь өнгөрсөн есдүгээр сарын 19-нд баривчилсан аж.
Тэгвэл түүнийг шүүх хуралд оролцох боломжгүй, сэтгэхүй нь эрүүл бус гэсэн дүгнэлтийг мэргэжилтнүүд гаргасныг ОХУ-ын Аюулаас хамгаалахын албаны мэдээллийг үндэслэн хүний эрхийн байгууллагаас мэдээлжээ. Улмаар түүнийг есдүгээр сарын 20-нд сэтгэл мэдрэлийн эмнэлэг рүү шилжүүлсэн аж. Гэвч хүний эрхийн байгууллагаас түүний сэтгэл мэдрэлийг эрүүл бус эсэхийг баривчлаад нэг өдрийн дотор тогтоох боломжгүй гэж мэдэгджээ. Бөө Александр Габышевийг олон нийтийг хэт аврах хөдөлгөөнд уриалсан хэрэгт буруутгасан аж.
Эх сурвалж: Agence France-Presse
Холбоотой мэдээ