Хувиараа тээвэр эрхлэгчид суулт зарлана | News.MN

Хувиараа тээвэр эрхлэгчид суулт зарлана

Хувиараа тээвэр эрхлэгчид суулт зарлана

Хувиараа тээвэр эрхлэгчид суулт зарлана

Хувиараа тээвэр эрхлэгчдийн үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн холбооноос өнөөдөр /2019.10.04/ мэдээлэл хийлээ. Жижиг оврын автобус болон микро автобус зэрэг хувиараа тээвэр эрхэлэгчдийн зүгээс Хотын даргад шаардлага хүргүүлж байгаа бөгөөд торгуулийн дарамтад оруулж, ажлаа хийх нөхцлийг хангахгүй байна гэж үзэж байгаа гэнэ. Тиймээс Хотын даргыг шаардлагыг нь биелүүлэхгүй бол суулт зарлахаа мэдэгдэв.

Тус холбооны гишүүн Б.Баатар “Нийтийн тээврийн үйлчилгээг 20 гаруй жил үүрсэн хувиараа тээвэр эрхлэгчид буюу бага, дунд оврын автобусны жолооч нар төрийн дэмжлэггүйгээр, бор зүрхээрээ явдаг. Гэтэл нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлснийхээ төлөө банкны өндөр хүүтэй зээл төлж, олон дарамт дунд амьдарч байна.  Цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй боллоо. Биднийг стандартад нийцэхгүй автотээврээр үйлчиллээ гэдэг. Гэтэл өнгөрсөн жил үйлдвэрлэсэн хоёр автобус (нэг нь 65 сая төгрөгийн үнэтэй) шугамд оруулсан. Ингээд смарт карт унших төхөөрөмж суурилуулахыг хүссэн ч зөвшөөрөлгүйгээр тээвэр хийсэн гэж торгууль ногдуулсан.  Жилийн дотор нэг сая төгрөгийн торгуульд унасан. Энэ жишээнээс эхлээд олон жолооч, тээвэрчид ажил амьдралаа залгуулах боломжгүй болж байна.  Үүнээс өмнө буюу есдүгээр сарын 20-нд гэрээ байгуулж, хамтран ажиллах саналыг хотын даргад тавьсан ч өнөөдрийг хүртэл хариу ирүүлээгүй. Тиймээс энэ сарын 7-ноос эхлэн хугацаагүй суулт зарлана. Суултад хамрагдах 400 гаруй жолоочийн өргөдөл ирсэн” гэлээ.

Хувиараа тээвэр эрхлэхэд торгуулийн буруу систем нь тэднийг өрийн дарамтад оруулж байна гэж үзээд өнөөг хүртэл үүсээд байгаа торгуулийг цагаатгаж өгөхийг хүсч байгаа нь энэ ажээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-04 202.179.24.144

Замын хөдөлгөөний дүрэм журмыг үл биелүүлдэг, гэрэл дохио бүр ч хамаагүй явдаг, мөнгө хураагч, жолооч нар нь автобусны буудлыг шүлс нусаараа бузарлаж явдаг нөхдүүд юу яриад байна вэ Эхлээд хууль, журмаа болон бусдыг хүндэтгэж сур

Avatar

Иргэн 2019-10-04 64.119.25.148

Энэ хүмүүс сууна уу, хэвтэнэ үү тэдний л дур. Төр бол хуулиа биелүүлэхийг л шаардах ёстой. Суулт, өлсгөлөн мэтээр төр засгийг дарамталдгийг нь таслан зогсоох хэрэгтэй. Хүний эрх мэрх гэж хуцна биз. Шаардлага хангахгүй ямбий машины сэг авчирчихаад " бизнес" хийх гээд зүтгээд байгаа нь эрүүл аюулгүй орчинд амьдрах гэсэн бусдын эрхийг зөрчиж байгаа хэрэг. Одоо сонгуулийн сураг гараад ирахаар амиа бодсон үхээнч зомби дарга нар хулхи нь унжаад буугаад өгнө дөө, харж л байгаарай.

Avatar

энхмаа 2019-10-04 150.129.141.82

Эд нарыг шөнийн 22:00 цагаас хойш явуулж болдоггүй юм байх даа. Автобуснууд зарим нь 21:00 гээд зогсдог , явдаггүй ш дээ. Өглөө эрт 7:00 цагт явдаг автобус байхгүй. 22:00 -7:30 хүртэл явуулж болдоггүй л юм байх даа.

Avatar

Зочин 2019-10-04 103.14.38.136

Зөв шаардлагыг дарамт гэж бүү нэрлэ. Та нар төр засгаа бүү дарамтал. Хууль дүрмээр ажиллаж сайхан амьдрахын төлөө

Avatar

уншигч 2019-10-04 192.82.66.41

Хуулиа дагаж амьдарч сур. Тээвэр хиймээр байвал бүгдээрээ нийлээд тээврийн компаниа байгуулчихаад наад асуудлаа ярь.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж