Хувиараа тээвэр эрхлэгчид суулт зарлана

Хуучирсан мэдээ: 2019.10.04-нд нийтлэгдсэн

Хувиараа тээвэр эрхлэгчид суулт зарлана

Хувиараа тээвэр эрхлэгчид суулт зарлана

Хувиараа тээвэр эрхлэгчдийн үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн холбооноос өнөөдөр /2019.10.04/ мэдээлэл хийлээ. Жижиг оврын автобус болон микро автобус зэрэг хувиараа тээвэр эрхэлэгчдийн зүгээс Хотын даргад шаардлага хүргүүлж байгаа бөгөөд торгуулийн дарамтад оруулж, ажлаа хийх нөхцлийг хангахгүй байна гэж үзэж байгаа гэнэ. Тиймээс Хотын даргыг шаардлагыг нь биелүүлэхгүй бол суулт зарлахаа мэдэгдэв.

Тус холбооны гишүүн Б.Баатар “Нийтийн тээврийн үйлчилгээг 20 гаруй жил үүрсэн хувиараа тээвэр эрхлэгчид буюу бага, дунд оврын автобусны жолооч нар төрийн дэмжлэггүйгээр, бор зүрхээрээ явдаг. Гэтэл нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлснийхээ төлөө банкны өндөр хүүтэй зээл төлж, олон дарамт дунд амьдарч байна.  Цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй боллоо. Биднийг стандартад нийцэхгүй автотээврээр үйлчиллээ гэдэг. Гэтэл өнгөрсөн жил үйлдвэрлэсэн хоёр автобус (нэг нь 65 сая төгрөгийн үнэтэй) шугамд оруулсан. Ингээд смарт карт унших төхөөрөмж суурилуулахыг хүссэн ч зөвшөөрөлгүйгээр тээвэр хийсэн гэж торгууль ногдуулсан.  Жилийн дотор нэг сая төгрөгийн торгуульд унасан. Энэ жишээнээс эхлээд олон жолооч, тээвэрчид ажил амьдралаа залгуулах боломжгүй болж байна.  Үүнээс өмнө буюу есдүгээр сарын 20-нд гэрээ байгуулж, хамтран ажиллах саналыг хотын даргад тавьсан ч өнөөдрийг хүртэл хариу ирүүлээгүй. Тиймээс энэ сарын 7-ноос эхлэн хугацаагүй суулт зарлана. Суултад хамрагдах 400 гаруй жолоочийн өргөдөл ирсэн” гэлээ.

Хувиараа тээвэр эрхлэхэд торгуулийн буруу систем нь тэднийг өрийн дарамтад оруулж байна гэж үзээд өнөөг хүртэл үүсээд байгаа торгуулийг цагаатгаж өгөхийг хүсч байгаа нь энэ ажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж