Зам тээврийн ослоор хоёр хүн нас барж, долоон хүүхэд бэртжээ

Хуучирсан мэдээ: 2019.10.04-нд нийтлэгдсэн

Зам тээврийн ослоор хоёр хүн нас барж, долоон хүүхэд бэртжээ

Зам тээврийн ослоор хоёр хүн нас барж, долоон хүүхэд бэртжээ

Энэ долоо хоногт зам тээврийн ослын улмаас 22 хүн гэмтэж, орон нутагт хоёр хүний амь нас хохирсон байна. Үүнээс долоон хүүхэд хүнд, хүндэвтэр бэртжээ. Тодруулбал, энэ сарын 2-ны өдрийн 20:35 минутын орчимд Увс аймгийн Улаангом сумын нутаг, асфальтан замд Nissan X-trail маркийн автомашины жолооч, явган зорчигч С, Г нарын мөргөж, явган зорчигч С нар барж,  Г  гэмтсэн ноцтой осол гарчээ. Мөн өчигдөр өдрийн 09:30 минутын орчимд Дорнод аймаг Чойбалсан хотын нутаг, Toyota Crown маркийн автомашины жолооч, явган зорчигч Э-г мөргөж амь насын хохироосон байна. Түүнчлэн хоёр болон есөн настай хүүхэд бусдын буруутай үйлдлээс болж авто осолд оржээ. Сонгинохайрхан дүүрэгт микро автомашины жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үедээ автомашинтай мөргөлдсөний улмаас хоёр настай хүүхэд гэмтсэн бол есөн настай хүүхэд явган зорчих үед автомашин мөргөж бэртээжээ.

Цагдаагийн алба хаагчид согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 120 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 30 хүнийг  баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Энэ долоо хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх долоо хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 3,1 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 18,3 хувиар өсчээ. Бэртэж гэмтсэн хүүхдийн тоо 22,2, нас барсан хүний тоо 33,3 хувиар тус тус буурсан аж. Харин цахилгаан скутер хэрэглэгчидтэй холбоотой ямар нэгэн зөрчил, гомдол мэдээлэл бүртгэгдээгүй болохыг Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад Б.Зоригоо хэлэв. Тэрбээр “Урин дулааны улиралд унадаг дугуйгаар замын хөдөлгөөнд оролцож байхдаа автомашинд мөргүүлэх, бэртэх дуудлага цөөнгүй гардаг. Есдүгээр сарын байдлаар унадаг дугуй, скутертэй замын хөдөлгөөнд оролцсон иргэд авто осолд өртсөн, зөрчил гаргасан дуудлага мэдээлэл бүртгэгдээгүй. Цахилгаан скутертэй замын хөдөлгөөнд оролцож буй иргэд 30 км/цагаас хэтрэхгүй хурдтай зорчих ёстой. Харин мопидод тодорхой хэмжээгээр хурдны хязгаар тогтоосон” гэлээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж