Махатма Гандийн чандрыг хулгайлжээ | News.MN

Махатма Гандийн чандрыг хулгайлжээ

Хуучирсан мэдээ: 2019.10.04-нд нийтлэгдсэн

Махатма Гандийн чандрыг хулгайлжээ

Махатма Гандийн чандрыг хулгайлжээ

Энэтхэгийн тусгаар тогтнолын төлөөх үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний удирдагч, аугаа тэмцэгч, хүч үл хэрэглэх онолын “эцэг” Махатма Гандийн мэндэлсний 105 жилийн ойн өдөр аравдугаар сарын 2-нд болсон. Тэгвэл энэ өдөр Махатма Гандийн чандрыг хулгайд алджээ. Махатма Гандийг 1948 онд хинди хэт аврагчийн гарт амиа алдсанаас хойш чандрыг нь Энэтхэгийн төв хэсгийн дурсгалын газарт хадгалж байсан аж.

Хулгайчид түүний зургууд дээр “урвагч” хэмээн ногоон өнгөөр бичсэн байжээ. Хинди шашинтан зарим хүмүүс түүнийг хинди-мусульман шашинтнуудын эв нэгдлийг хичээснийх нь төлөө урвагч гэж эсэргүүцдэг байна. Гэсэн ч Энэтхэгийн олонх хүмүүс “эцэг” гэж хүндэлдэг Махатма Ганди нь өөрөө хинди шашинтан байсан юм.

Энэтхэгийн Мадхя Прадеш мужийн Рева хотын цагдаагийн газраас хулгайчдыг эрэн сурвалжилж, үндэсний эв нэгдэл, энх тайвны эсрэг хэрэг үйлдсэнд буруутган хэрэг нээжээ.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-04 64.119.24.81

хэт аврагч гэж юу вэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж