Гавьяат жүжигчин Д.Цэрэндарьзав Францын кинонд удганы дүрд тогложээ | News.MN

Гавьяат жүжигчин Д.Цэрэндарьзав Францын кинонд удганы дүрд тогложээ

Хуучирсан мэдээ: 2019.10.04-нд нийтлэгдсэн

Гавьяат жүжигчин Д.Цэрэндарьзав Францын кинонд удганы дүрд тогложээ

Гавьяат жүжигчин Д.Цэрэндарьзав Францын кинонд удганы дүрд тогложээ

Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Цэрэндарьзавын тоглосон Францын уран сайхны кино аравдугаар сарын 30-нд Европ дахь нээлтээ хийх гэж байна. Хөвсгөлийн тайгад өрнөх “UN MONDE PLUS GRAND” киноны зураг авалтыг францын уран бүтээлчид өнгөрөгч 2018 оны зун Монголд хоёр сарын турш хийсэн байна.

Гавьяат жүжигчин Д.Цэрэндарьзавын хувьд гол дүр болох удганы дүрд тоглосон бөгөөд Хөвсгөлийн тайгад амьдардаг цаатнууд оролцон тогложээ. Кинонд Францын жуулчин эмэгтэй Монголын тайгад амьдардаг цаатан ард түмний амьдралтай танилцахаар ирдэг байна. Гэвч гэнэт бие нь муудаж, онгод тэнгэртэй гэдгээ мэдсэнээр кино цааш өрнөдөг аж.

Түүний тоглосон уг кино ирэх арваннэгдүгээр сарын 4-нд 11 дэх удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадмын үеэр Монгол дахь нээлтээ хийх сурагтай.  Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Цэрэндарьзавын хувьд сүүлд “X-ТҮЦ” продакшны “Солиот эх” уран сайхны кинонд тоглосон. Тэрбээр дэлгэцийн бүтээлд тоглохоос гадна 2012 онд 10 гаруй жүжгийн зохиолтой “Оршихуй” ном болон 20 орчим жүжгийн зохиол бичсэн Монголын нэртэй, чадварлаг ахмад жүжигчдийн нэг билээ.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Мөнхбаяр 2019-10-04 122.201.24.253

Сайн байн уу?
Энэ жүжигчиний дугаарыг нь мэддэг хүн байна уу?

Avatar

Иргэн 2019-10-04 172.58.139.224

Хүндэлж явдаг жүжигчин шүү. Эсрэг дүрийг сайн гаргадаг. Эрүүл энх урт наслахыг хүсье

Avatar

fgngirngirngirnir 2019-10-04 64.119.23.197

goy jujigchin shuu mania ahmad ueiinhen tsoorsoor bn daa

Avatar

Зочин 2019-10-04 66.181.190.43

Мундаг тоглосон доо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж