Зүүн бүсийн өсвөрийн шилдэг аврагчид тодорлоо

Хуучирсан мэдээ: 2019.10.04-нд нийтлэгдсэн

Зүүн бүсийн өсвөрийн шилдэг аврагчид тодорлоо

Зүүн бүсийн өсвөрийн шилдэг аврагчид тодорлоо

Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газраас хүүхдэд болзошгүй аюул, ослын үед өөрийгөө болон бусдыг аврах анхан шатны мэдлэг, дадлага олгох, аюулгүй амьдрах ухааны мэдлэг, тэсвэр хатуужилтай, хүнлэг энэрэнгүй хүмүүжил олгох зорилгоор “Өсвөрийн аврагч-2019” зүүн бүсийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа.

Тэмцээнд зүүн бүсийн аймгуудын  ерөнхий боловсролын сургуулиудаас  аваргаар шалгарсан Сүхбаатар аймгийн лаборатори 1 дүгээр бүрэн дунд сургуулийн “Соёмбо” бүлэг, Дорнод аймгийн Халх гол сумын ерөнхий боловсролын сургуулийн “Гялбаа” бүлэг, Хэнтий аймгийн Тэмүүжин цогцолбор сургуулийн “Сүлд” бүлгийн  өсвөрийн аваргчид оролцож, аваргуудаа шалгаруулсан юм.

Өсвөрийн аврагчид жагсаалын үзлэг, мэдлэг сорих асуулт хариулт, уснаас аврах ажиллагаа, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, хүч тамирын болон химийн хордолтын цэгүүдэд  үүрэг гүйцэтгэснээс зүүн бүсийн аваргаар Сүхбаатар аймгийн лаборатори 1 дүгээр бүрэн дунд сургуулийн “Соёмбо” бүлгийн өсвөрийн аврагчид тодорч, улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор боллоо.

Харин тэмцээний удаах байруудад Дорнод аймгийн Халх гол сумын ерөнхий боловсролын сургуулийн “Гялбаа” бүлэг, Хэнтий аймгийн Тэмүүжин цогцолбор сургуулийн “Сүлд” бүлгийн өсвөрийн аврагчид шалгарсан юм гэж Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж