Электрон тамхинаас болж 18 хүн нас баржээ | News.MN

Электрон тамхинаас болж 18 хүн нас баржээ

Хуучирсан мэдээ: 2019.10.04-нд нийтлэгдсэн

Электрон тамхинаас болж 18 хүн нас баржээ

Электрон тамхинаас болж 18 хүн нас баржээ

АНУ-д электрон тамхи татсанаас болж 18 хүн нас барж, 1000 гаруй хүн уушгины үл мэдэгдэх өвчнөөр өвдсөн болохыг Эрүүл мэндийн албанаас мэдээлжээ. АНУ-ын өвчнөөс хамгаалах, хянах төвөөс мэдээлснээр өвчлөлийн тохиолдол энэ долоо хоногт 20 хувиар огцом өссөн байна. Цаашид өвчлөгсдийн тоо нэмэгдэх хандлагатай байгааг эмч мэргэжилтнүүд хэлжээ.

Эмч нар өвчний шалтгааныг тодорхойлж чадахгүй байгаа ч өвчтөнүүдэд цээжээр өвдөх, амьсгал давхцах, сульдах шинж тэмдгүүд илэрч байгаа аж. АНУ-ын 48 муж улсад электрон тамхи татсанаас болж хүмүүс гэмтэж, өвдсөн тохиолдол бүртгэгдсэнээс 15 муж улсад нь хүмүүс нас баржээ. Хамгийн залуу хохирогч нь 20 орчим настай бол хамгийн хөгшин нь 70 настай аж.

АНУ-ын мөрдөн шалгах албаныхан энэ хэрэгт ямар нэг бүтээгдэхүүн эсвэл орцыг буруутган сэжиглэхгүй байгаа ч электрон тамхины тосонд  “THC” гэх мэдрэлд нөлөөлөх бодис агуулагддаг байна. Энэ нь мөн марихуанд агуулагддаг аж.

АНУ-ын эрүүл мэндийн албаныхан өнгөрсөн есдүгээр сараас эхлэн электрон тамхи татахгүй байхыг хүмүүст зөвлөжээ. Түүнчлэн электрон тамхи нь залуус, хүүхдүүдийн дунд шинэ асуудал болсныг мэдэгдсэн юм. Улмаар АНУ-ын зах зээлээс жимсний амттай электрон тамхийг эргүүлэн татахаар төлөвлөж байгаа аж.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж