Асашёорюү Д.Дагвадорж аваргын дүү цолны мялаалгаа хийжээ | News.MN

Асашёорюү Д.Дагвадорж аваргын дүү цолны мялаалгаа хийжээ

Хуучирсан мэдээ: 2019.10.04-нд нийтлэгдсэн

Асашёорюү Д.Дагвадорж аваргын дүү цолны мялаалгаа хийжээ

Өвөрхангайн Хужирт сумын харъяат Монгол улсын манлай заан Д.Долгорсүрэн гуайн ач хүү Хоошёорюү С.Бямбасүрэн эх орондоо цолны мялаалгаа хийжээ. Тэрбээр Рэйва тооллын анхны секитори /цолтой бөх/ болж, ирэх арваннэгдүгээр сарын тэмцээнд шинэ Жюүрёо зиндаанд дэвшин барилдах юм.

"Тацүнами" дэвжээний бөх С.Бямбасүрэнгийн хувьд мэргэжлийн сүмогийн дэвжээнд өрсөлдөж буй монгол бөхчүүдийн 35 дахь сектори болж байгаа аж. Монгол аваргуудын гаргасан жимийг тодоор үргэлжлүүлж буй тэрбээр Асашёорюү Д.Дагвадорж аваргын дүү гэдгээр нь хүмүүс сайн таних биз.

Өдгөө 21 настай С.Бямбасүрэнгийн хувьд одоогоос жил гаруйн өмнө Япон Улсыг зорьж байжээ.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-04 202.126.88.224

1 etseg ehiin huuhed yum bol yagaad 2 oor ovogtoi baihav?

Avatar

Зочин 2019-10-04 122.201.20.194

haha ach huu . teneg minee

Avatar

ТӨв 2019-10-04 202.126.88.200

Бяруу болоогүй байж бухын баасаар баанаа гэж энэ дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж