Парист халдлага гарч, дөрвөн цагдаа амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2019.10.04-нд нийтлэгдсэн

Парист халдлага гарч, дөрвөн цагдаа амиа алджээ

Парист халдлага гарч, дөрвөн цагдаа амиа алджээ

Пүрэв гаригт Парисын цагдаагийн төв байранд хутгатай этгээд халдлага үйлдэж, дөрвөн цагдаагийн ажилтны аминд хүрсэн талаар тус хотын прокурор Реми Хейц мэдэгджээ. Халдлагад гурван цагдаа, тус цагдаагийн газрын захиргааны ажилтан эмэгтэй өртөж, амиа алдсан байна.

Энэ хэрэг Парисын төв дэх Эль-де ла Сите дэх “Нотр Дам”-ын сүмийн ойролцоо байрлах барилга дотор болжээ. Францын Дотоод хэргийн сайд Кристоф Кастанер “Халдлагад өртсөн нэг хохирогчид мэс засал хийж байна” хэмээн мэдэгдсэн байна. Гэвч тэрбээр хохирогчийн биеийн байдал, бэртлийн талаар нарийн мэдээлэл өгөөгүй ажээ.

Кастанерын хэлснээр, аллага үйлдсэн этгээд 45 настай бөгөөд 2003 оноос хойш цагдаагийн байгууллагад ажиллаж байсан юм байна. Одоогоор юуны учир ийм халдлага үйлдсэн шалтгааны талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байгаа аж. Парисын прокурорын эх сурвалж CNN-д “Халдлага үйлдсэн этгээдийн эхнэрийг баривчилсан” хэмээн мэдээлжээ. Одоогоор түүнийг баривчилсан шалтгаан тодорхойгүй байгаа юм байна.

Хэргийн газарт цагдаа, гал сөнөөгчид, түргэн тусламжийн машинууд иржээ. Тус газрын ойролцоох Ците метроны станц аюулгүй байдлын үүднээс хаагдаад байсан боловч өнөөдрөөс хэвийн ажиллах юм байна.

Иле-де-Франц бүс нутгийн Цагдаагийн үндэсний холбооны нарийн бичгийн дарга Лойк Трэверс “BFM” телевизэд ярихдаа “Халдлага үйлдэгч 20 гаруй жилийн турш бидэнтэй хамт ажиллаж байсан" гэжээ.

Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон хэргийн газарт ирсэн бөгөөд түүнийг Ерөнхий сайд Эдуард Филипп, Дотоод хэргийн сайд Кристоф Кастанер нар дагалдан явсан байна. Елисейн ордон мэдэгдэлдээ "Бүгд Найрамдах Ерөнхийлөгч бүх ажилтнуудад дэмжлэг үзүүлэхээр цагдаагийн газарт очив" гэжээ.

Парис хотын дарга Анне Хидалго Цагдаагийн хэд хэдэн ажилтан амиа алдлаа" гэж хэлээд, ар гэрийнхэнд нь гүн эмгэнэл илэрхийлсэн байна. Тэрбээр твиттер хуудастаа “@prefpolice дээр аймшигт халдлага болж, Парис уйлж байна. Цагдаагийн хэд хэдэн ажилтан халдлагад өртөж амиа алдлаа. Өөрийн болон Парисын нэрийн өмнөөс амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэн, тэдний хайртай хүмүүст эмгэнэл илэрхийлье. Парисын аюулгүй байдлын төлөөх зүтгэж байгаа цагдаагийн хүчний бие бүрэлдэхүүнд талархал илэрхийлье” гэжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж