Мэдлэгээ сориод “Улаанбаатарын өнгө-2019” хүүхдийн номын наадам үзээрэй | News.MN

Мэдлэгээ сориод “Улаанбаатарын өнгө-2019” хүүхдийн номын наадам үзээрэй

Хуучирсан мэдээ: 2019.10.04-нд нийтлэгдсэн

Мэдлэгээ сориод “Улаанбаатарын өнгө-2019” хүүхдийн номын наадам үзээрэй

Мэдлэгээ сориод “Улаанбаатарын өнгө-2019” хүүхдийн номын наадам үзээрэй

“Улаанбаатарын өнгө-2019” хүүхдийн номын наадам энэ долоо хоногийн амралтын өдрүүдээр буюу 2019 оны аравдугаар сарын 5-6-нд зохиогдох гэж байна. Наадмыг зохион байгуулагчид наадмыг үзэх урилгыг дараах гурван асуултад хариулсан хүнд бэлэглэх ажээ.

Асуулт1. Доктор Сьюз нэрээр дэлхийд танигдсан Америкийн нэрт зохиолч, хүүхдийн зурагт ном бүтээгч, зураачийн жинхэнэ нэр хэн бэ?

Асуулт2. Хамгийн анх бичгийн машинд бичигдэн хэвлэгдсэн уран зохиол?

Асуулт3. Дэлхийн хүүхдийн утга зохиолын салбарт Нобелийн шагналтай эн зэрэгцэхүйц хэмээгддэг ямар шагнал байдаг вэ?

Асуултад хариулахын тулд https://forms.gle/G3cg8SsQCtQHSrgr9 хаягаар орж бүртгүүлэн наадмыг үзэх урилгын эзэн болох боломжтой.

Наадмын хөтөлбөр: 2019.10.05, “Улаанбаатар” чуулгын байранд:

  • 11.00- 11.10 Нээлт
  • 11.10-11.30 Олон улсын зах зээлд нэвтэрсэн Монгол амжилт Бумбардай хүүхдийн номын зохиолч Н.Эрдэнэбаяр
  • 11.30-12.00 Та Self-Publisher болмоор байна уу? НҮБ-ийн төслөөр номоо хэвлүүлсэн, Бөөлхөний зүүдний найзууд номын зохиогч Б.Энхжаргал
  • 12.00-12.30 Хандлагаа өөрчлөхүй Хувь хүний хөгжлийн лектор, Амар Инвестмэнт ХХК-ийн захирал Ч.Сайхнаа
  •  12.30-13.00 "Хүүхдийн зохиолын олон улсын зах зээл дэх чиг хандлага ба түүнийг танин мэдэх" хэлэлцүүлэгт Урилгаар Улаанбаатарын өнгө 2019 уралдааны шүүгч, Туркийн Калем агентлагийн захирал Нэрмин Моллаоглу Урилгаар Истанбулын номын фестивалийн зохион байгуулагч Мехмет Дэмирташ
  • 13.00-14.00 ЗАВСАРЛАГА
  • 14.00-15.00 AR (argumented reality) технологи ашигласан ном хэвлэл, Аргун хэвлэлийн газрын захирал
  • 15.00-15.30 Pocket Book төсөл Тархи Цэнэглэгч номын клубын админ Идэрболд
  • 15.30-16.00 Хаалт “Улаанбаатарын өнгө 2019” хүүхдийн номын уралдааны шалгаруулалт, шагнал гардуулах ажиллагаа
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж