Дуучин М.Мягмар “Аялал жуулчлалын элч дуучин” болжээ

Хуучирсан мэдээ: 2019.10.04-нд нийтлэгдсэн

Дуучин М.Мягмар “Аялал жуулчлалын элч дуучин” болжээ

Дуучин М.Мягмар “Аялал жуулчлалын элч дуучин” болжээ

“Guys” хамтлагийн дуучин М.Мягмар Аялал жуулчлалын элч дуучин болжээ. Тодруулбал, өчигдөр /2019.10.03/  болсон Аялал, жуулчлалын салбар үүсч хөгжсөний 65 жилийн ойн арга хэмжээний үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын  сайд Н.Цэрэнбат дуучин М.Мягмарт “Аялал жуулчлалын элч дуучин” өргөмжлөлийг гардуулан өгчээ.

Тус өргөмжлөлд  “Golden City Gate” олон улсын аялал жуулчлалын мульти медиа тэмцээнд аялал жуулчлалын видео төрөлд “Welcome to Mongolia” дуугаар амжилттай оролцож, тэргүүн байр эзлэн Монгол орны байгаль, түүх соёл, аялал жуулчлалыг олон улсад сурталчлах үйлсэд өндөр хувь нэмэр оруулсныг тань үнэлж, “Аялал жуулчлалын элч дуучин”-аар өргөмжлөв” хэмээн бичсэн байна.  Дуучин М.Мягмарын “Welcome to Mongolia” уран бүтээл нь энэ оны нэгдүгээр сарын 1-нд олны хүртээл болсон  бөгөөд клипийг "Cross animation" студийн уран бүтээлчидтэй хамтран бүтэн нэг жилийн турш дөрвөн улирал дамнасан зураг авалтаар хийсэн гэдгээрээ ихээхэн онцлог  аж. Уг дууны аяыг Ж.Түвшинжаргал зохион үгийг "Цолмон трэйвел" компанийн захирал М.Навчаа бичсэн бол англи хэл дээрх үгийг "Mаgnоliаn" хамтлагийн дуучин Б.Дөлгөөн бичжээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж