Э.Пүрэвжав дэлхийн рекордыг шинэчлэв

Хуучирсан мэдээ: 2015.08.23-нд нийтлэгдсэн

Э.Пүрэвжав дэлхийн рекордыг шинэчлэв

Азийн аварга шалгаруулах тэмцээний үеэр "Хоёртын тоолол"  төрөлд өсвөрийн дэлхийн рекордыг шинэчлэгч Олон улсын мастер Э.Пүрэвжав.

 

Ой тогтоолтын Азийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Хонгконгт эхэлсэн билээ. Энэхүү  тэмцээнд манай улсаас Оюун ухааны академийн шигшээ багийн 20 тамирчин оролцож, оюуны бяраа сорьж байна. Тэмцээний эхний өдөр буюу өчигдөр явагдсан 5 төрлөөс манай тамирчид 5 алт, 9 мөнгө, 5 хүрэл медаль, нийт 19 медаль хүртлээ. Тэмцээний хоёр дахь төрөл болох “Хоёртын тоолол” буюу 30 минутанд аль болох олон цифр тогтоон алдаагүй санах төрөлд эхний 9 байрыг манай тамирчид эзэлжээ. Энэ төрөлд Олон улсын мастер 16 настай Э.Пүрэвжав мөнгөн медаль хүртэхдээ өсвөрийн дэлхийн рекордыг шинэчлэн тогтоосон байна. Тэрээр их мастер Б.Намуунтуулын 2970 цифр цээжилж, алдаагүй санасан амжилтыг 3105 болгон шинэчилжээ.

Азийн аварга шалгаруулах тэмцээн 10 төрлөөр болж байгаа бөгөөд өнөөдөр сүүлийн таван төрөл болж, өндөрлөх юм.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж