Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах ажлын хэсгийн шалгалт эхэллээ

Хуучирсан мэдээ: 2019.10.04-нд нийтлэгдсэн

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах ажлын хэсгийн шалгалт эхэллээ

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах ажлын хэсгийн шалгалт эхэллээ

Нийтийн тээврийн үйлчилгээний газрын даргын 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн А/49 тушаалаар баталсан “Өвөлжилтийн бэлтгэл ажлын хангуулах ажлын хэсэг” өвөлжилтийн бэлтгэл ажлын гүйцэтгэл, явцыг эрчимжүүлэх зорилгоор баталсан удирдамж, хуваарийн дагуу нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 18 аж ахуйн нэгж, байгууллагад хийх шалгалтыг зохион байгуулж эхлээд байна.

2019 оны 10 дугаар сарын 01, 02-ний өдрүүдэд Зорчигч тээврийн нэгтгэл  ОНӨААТҮГ, Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ-ын 300 гаруй тээврийн хэрэгслийн өглөөний эх авалт, техникийн бүрэн бүтэн байдал, жолооч нарыг замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган үйлчилгээнд гаргаж байгаа эсэхийг шалгалаа.

Дээрхи аж ахуйн нэгж, байгууллагууд 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд иргэд зорчигчдын ая тухтай, дулаан зорчих нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр тээврийн хэрэгслийн дугуй, аккумлятор гэх мэт шаардлагатай сэлбэг, тоног төхөөрөмж, жолоочийн өвлийн хувцасны  хангалт, засвар үйлчилгээг график, төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж, нийтийн тээврийн хэрэгслийн гадна, дотор угаалга, суудлын бүрээсний цэвэрлэгээг тогтмолжуулж, чанаржуулах зэрэг ажлууд хийж байна.

Цаашид өвөлжилтийн бэлтгэл ажлаа эрчимжүүлж, хүйтний улирал ирж байгаатай холбогдуулан иргэдэд ая тухтай дулаан зорчих боломж, нөхцөлийг бүрдүүлж заалны дулаацуулгын системийг бүрэн ажиллагаатай байлгах талаар зөвлөмж, жолооч нарт зан, харилцаа хандлага дээр анхаарах талаар сургалтыг тогтмол зохион байгуулж байх талаар үүрэг өгч ажиллалаа.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж