Орос, Америкийн “визний дайн” | News.MN

Орос, Америкийн “визний дайн”

Орос, Америкийн “визний дайн”

Орос, Америкийн “визний дайн”

ОХУ, АНУ-ын хооронд “визний дайн” дэгдээд багагүй хугацаа өнгөрч, улам даамжирч буй талаар гадны хэвлэлүүд мэдээлж байна. Оросын дипломатууд аравдугаар сарын 3-ны Лхагва гаригт дахин Америкийн виз авч чадаагүй талаар ОХУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова мэдэгдэв. Оросын Гадаад харилцааны яамны төлөөлөгчид энэ удаа "Диалог Форт-Росс" Орос-Америкийн уулзалтад оролцох байсан нь ийнхүү талаар болжээ. Захарова “Энэхүү яриа хэлэлцээ нь олон улсын дипломат ёсоор хоёр орны харилцан ойлголцлыг бэхжүүлэх, хоёр талын хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилготой. Вашингтоны улс төрийн хүрээний хэн нэгэн ийм зорилгод таатай биш хандаж байгаа бололтой" хэмээн хэлжээ.

Вашингтон НҮБ-ын чуулганд оролцохоор виз мэдүүлсэн Оросын дипломатчдад өнгөрсөн сард виз олгоогүйгээ "техникийн шалтгаан”-тай холбон тайлбарлажээ. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров АНУ-ын ЭСЯ ийнхүү виз олгохоос татгалзсаныг “ичгүүргүй явдал” хэмээн хэлсэн байна. Оросын удирдагчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Нөхцөл байдал Орос, НҮБ-аас нэлээд хатуу хариу үйлдэл хийхийг шаардаж байна” гэж хэлжээ.

Вашингтон өнгөрсөн хавар 60 дипломат ажилтан, тэдний гэр бүлийг АНУ-аас хөөж, Оросын дипломат ажилтнуудын эсрэг “визний дайн” эхлүүлсэн талаар ОХУ-аас АНУ-д суугаа Элчин сайд Анатолий Антонов өнгөрсөн долдугаар сард мэдэгдэж байв. Тэрбээр “Америкчууд Оросын дипломатууд болон захиргааны ажилтнуудад виз олгохоо больсон” гэжээ. Оросын Гадаад хэргийн дэд сайд Сергей Рябков “Орос улс АНУ-ын визний “дайн”-д оролцохыг хүсэхгүй” хэмээн өнгөрсөн сарын сүүлийн өдөр мэдэгджээ. Тэрбээр “АНУ энэ дайныг эхлүүлж, өнөөдөр улам даамжирч байна” гээд виз олгохоос татггалзаж буй үйлдэлд нь хатуухан хариу барих боломжтойг дурдсан байна.

Энэ дайнаас болж ОХУ-д багагүй хүндэл учирч байгаа ажээ. Ялангуяа ОХУ-ын дипломат ажилтнууд АНУ руу богино болон урт хугацаагаар зорчих боломжгүйд хүрч буй юм байна.

Рябков "Бид америкчуудыг тохиролцоонд урьж байна. “Нүдэнд нүд, шүдэнд шүд” зарчим үйлчлэхгүй" гэж онцолжээ. Тэрбээр Оросын тал Америкийн үйлдэлд адилхан хариу барих талаар бодох болно гэж амалсан байна.

Нью-Йорк хотноо есдүгээр сарын 24-30-ны хооронд үргэлжилсэн НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 74-р чуулганд оролцох хүсэлт илгээсэн ч АНУ-ын Элчин сайдын яам Оросын зарим төлөөлөгчдөд виз олгохоос татгалзжээ. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров НҮБ-ын Ерөнхий ассемблейн төлөөлөгчдөд виз олгоогүй асуудлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж мэдэгджээ. Тэрбээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеотой уулзах үеэр НҮБ-ын Ерөнхий ассемблейн хуралдаанд оролцох байсан Оросын төлөөлөгчдөд Америкийн виз олгоогүй асуудлын талаар ярилцсан байна. Түүний үзэж буйгаар, ийм нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй төдийгүй хоёр талын яриа хэлэлцээнд багагүй саад учруулж буй аж. Сергей Лавров "Америкийн тал Оросын төлөөлөгчдөд виз олгохоос татгалзсан үйлдэлд анхаарлаа хандуулж байна" гэж хэлжээ.

Холбооны Зөвлөлийн Гадаад харилцааны асуудал эрхэлсэн хорооны орлогч дарга Андрей Климов НҮБ-ын Ерөнхий ассемблейн хуралдаанд оролцохоор виз мэдүүлсэн Оросын дипломатчдад виз олгохоос татгалзсантай холбогдуулан хэлэхдээ “Энэ бол ОХУ-ын эсрэг биш, НҮБ-ын эсрэг хориг юм” гэжээ.

АНУ-аас ОХУ-д суух Элчин сайдын үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхөөсөө өмнө Жон Хантсманы мэдээлснээр, ОХУ-ын нийт 200 гаруй төлөөлөгч есдүгээр сарын 24-нөөс 30-нд Нью-Йорк хотноо болсон НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 74-р чуулганд оролцохоор виз мэдүүлсэн ч 13 төлөөлөгчид виз олгогдоогүй байна. Виз олгогдоогүй хүмүүсийн жагсаалтад ОХУ-ын Гадаад хэргийн яамны Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Сергей Бутин, Холбооны зөвлөлийн Олон улсын хорооны дарга Константин Косачев, Төрийн Думын Олон улсын асуудал эрхэлсэн хорооны дарга Леонид Слуцкий болон төлөөлөгчдийн орчуулагч нар багтжээ.

Эх сурвалж: RT, TASS

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-04 202.9.44.244

Оросууд тэгээд виз олгогдохгүй бол шаардан шаардан тийшээ АНУ руу явах ямар шаардлага байнаа !

Avatar

Зочин 2019-10-04 49.0.218.142

энд нэг боловсрол нимгэн нөхөр өөрөө өөртөө соммент бичээл өөрөө уншаал баярлаал суух юм аа хөгжилтэй гар даанч саранд хуцдаг нохой шиг юм л даа ха ха

Avatar

Зочин 2019-10-04 66.181.168.81

Орос явах Т1 америк байхуу?

Avatar

Хэ 2019-10-04 66.181.161.118

Булаан эзэлсэн крым ийг л чөлөөлчих, дараа нь донецк, горный карабах, хойд ассетээс цэргээ гаргачихвал асуудалгүй бхаа

Avatar

Зочин 2019-10-04 67.162.117.222

Юун визний дайн?! Орос руу ямар тархи нь хамуурсан мал нь явах вэ дээ?

Avatar

Зочин 2019-10-04 66.181.161.15

Эргүүгээ бүү гайхуулмой !!! Орост нэлээдгүй Америкчууд хѳрѳнгѳ оруулсан Монголд оруулахгүй Орост оруулсан ЯАГААД ??

Avatar

Зочин 2019-10-04 107.77.173.1

АНУ-ыг цацраг идэвхт үнс нурам (радиоактивный пепел) болгож чадах цорын ганц улс энэ тэр гээд л том том гуцаад байлуу?

Avatar

Зочин 2019-10-04 103.26.195.80

Дээрэнгүй түрэмгий бүдүүлэг бусдын газар нутгийг булаагч тэнэг ивануудаас дэлхийн иргэншсэн бүх улсууд харилцаагаа таслах хэрэгтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж