“Home plaza” орчмын хөдөлгөөний өөрчлөлт | News.MN

“Home plaza” орчмын хөдөлгөөний өөрчлөлт

Хуучирсан мэдээ: 2019.10.03-нд нийтлэгдсэн

“Home plaza” орчмын хөдөлгөөний өөрчлөлт

“Home plaza” орчмын хөдөлгөөний өөрчлөлт

“Home plaza“ орчмын хөдөлгөөнд хэрхэн зохицуулагдах талаар мэдээлэе. Олимпийн гудамж талаас буюу шинэ гүүрнээс ирэх хөдөлгөөн “Home plaza”-гийн зүүн талаар чигээрээ явж шууд Е-мартын гэрлэн дохиотой уулзварт хүрэх бол Махатма Гандийн гудамж буюу Наадам центрийн чиглэл рүү явах хөдөлгөөн “Home plaza”-гийн хойд талд баруун гар тийш эргэж зорчдог хэвээрээ байх аж.

“Home plaza”-гийн зүүн хойд талын зорчих хөдөлгөөнийг огтлолцолгүй болгох үүднээс Хүннүгийн гудамж буюу Баянмонгол хороолол талаас ирэх хөдөлгөөн зөвхөн баруун гар тийш эргэж, хотын төв рүү чиглэн, шинэ гүүрээр, Махатма Гандийн гудамж буюу Наадам центрийн чиглэлд зорчихдоо гүүрний доогуур эргэх хөдөлгөөн хийхээр зохион байгуулжээ. Харин Махатма Гандийн гудамжнаас Баянмонгол хороолол руу чиглэх хөдөлгөөн Home plaza-гийн урд шинээр хийгдэх гэрлэн дохиотой уулзвараар нэвтэрч зорчих юм байна.

Мөн зурагт тод ногооноор тэмдэглэсэнчлэн явган зорчигчдод зориулсан гүүрэн гармыг шинэ гүүрэн зам дагуу хийж байгаа талаар Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-03 202.9.42.6

ЗӨВ

Avatar

зочин 2019-10-03 66.181.166.196

Home plaza-ийн урд гэрэл дохиотой уулзвар хийнэ гэнэ үү, баруун талаас Махатма Гандийн гудамжнаас ирсэн тээврийн хэрэгслийг зүүн гар эргүүлж хотын төв рүү явуулах гэж л уулзвар хийж байна гэж ойлголоо, өөр олигтой шийдэл олдоггүй юу, ганц чиглэлийн хөдөлгөөнийг шийдэх гэж уулзвар хийх ч ядарсан л арга байна даа

Avatar

Зочин 2019-10-03 66.181.182.128

Buulgah yasan bee

Avatar

Зочин 2019-10-03 202.126.89.170

Shine gerlen dohion deer tugjreh yum bn

Avatar

zochin 2019-10-03 103.212.116.169

mash zov

Avatar

Зочин 2019-10-03 66.181.171.34

Home Plaza-г л буулгачихмаар байгаа юм л даа уг нь. Ямар нэгэн хууль зөрчсөн зөрчил олдохгүй л юм байх даа. Шүүхийн шийдвэрээр но-той барилгуудыг буулгаж сурах л хэрэгтэй байгаа юм. Их юм цэгцэрч хүмүүс хууль гэдгийг ойлгож эхэлнэ дээ. Төрийн нэр хүнд өснө дөө. Ёстой нөгөө зөвлөлдөх санал асуулга явуулсан ч болох л юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж