Оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн мэргэжлийн ур чадвар шалгаруулах улсын анхдугаар уралдаан болно

Хуучирсан мэдээ: 2019.10.04-нд нийтлэгдсэн

Оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн мэргэжлийн ур чадвар шалгаруулах улсын анхдугаар уралдаан болно

Оёдлын салбарын нэгдсэн мэргэжлийн холбоо (ОСНМХ) Монгол улсад хөнгөн үйлдвэр үүсэж хөгжсөний 85 жилийн ойд зориулaн салбарын нийт үйлдвэр, аж ахуйн нэгжийн ажилчид, хувиараа үйлдвэрлэл эрхлэгчид, мэргэжлийн их дээд сургууль, коллежийн багш сурагчдын дунд ур чадварын уралдааныг энэ сарын 12,13-нд зохион байгуулах гэж байна. Өндөр чадвартай, шилдэг тэргүүний сайчуудаа тодруулах, тэднийг алдаршуулах, сайн туршлагыг нь түгээн дэлгэрүүлэх, тухай салбар дахь мэргэжилтэй боловсон хүчний үнэлэмжийг дээшлүүлэхэд энэ уралдааны зорилго оршиж байгаа юм Уралдаан үндэсний хувцасны оёдолчин, европ хувцасны оёдолчин, дизайнер, загвар зохион бүтээгч, эсгүүрчин гэсэн төрлүүдээр явагдах ба цаашид уламжлал болон зохиогдож мэргэжлийн зэрэг цол олгож байхаар төлөвлөж байгаа ажээ. ХХААХҮЯ, ШУТИС, Монгол Солонгосын Политехник Коллеж энэ уралдааныг дэмжин оролцож байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж