Алдарт жүжигчин Жим Кэрри "Дурсамжууд ба худал үгс" (The Memoirs and misinformations) дурсамж номоо бичиж дууссан бөгөөд ирэх жил хэвлүүлэхээ зарлалаа.
"Холливуд, алдартнууд, төлөөлөгчид зэрэг олон сэдэв хөндсөн хувь хүний эрэлхэг хагас намтарчилсан түүх.", "Дэлхийн гэнэтийн төгсгөл" гэх мэтээр тодорхойлогдож байгаа энэ номоо Жим Кэрри зохиолч Дана Вачонтой хамтарч бичсэн бөгөөд Кнопын удирдагч Сонни Метагаар хянан тохиолдуулжээ. Сонни энэ номын талаар сэтгэгдлээ хуваалцахдаа "Үнэхээр сонирхолтой" гэж хэлсэн байна.
Цаашлаад хүмүүс номыг "онц сонирхолтой", "Уран бүтээлчийн сэтгэл рүү өнгийх аялал", "Жимийг бүтээсэн амьдрал" гэх мэтээр тайлбарлаж байгаа бөгөөд Жим Кэрри өөрөө "Энэ ном дээрх юу ч үнэн биш. Гэхдээ бас юу ч худал биш" гэж ярьжээ.
Амьд өнгө, Гринч зул сарыг хулгайлсан нь, Баг, Эйс Вэнтура, Хиргүй сэтгэлийн мөнх гэгээ, Труманы шоу зэрэг олон уран бүтээлээрээ үзэгчдийн хайрыг татаж чадсан агуу жүжигчин маань харин сүүлийн үед твиттер хуудастаа Доналд Трамп, Луйс, сургуулийн хүүхдүүдийг шоглосон зургууд байршуулж, багагүй шүүмжлэл дагуулаад байсан билээ. Мөн түүний экс найз охин Катриона Уайт нас барсан хэрэг нэр хүндэд нь ихээр нөлөөлсөн юм.
"Жим Кэрри охинд минь олон төрлийн бэлгийн замын өвчин халдаасан, салснаасаа хойш олон янзаар доромжилсон зэрэг нь түүнийг амиа хорлоход хүргэсэн" гэж Уайтын ээж шүүхэд гомдол гаргажээ.
Б.АМАРБАЯСГАЛАН
Эх сурвалж: CELEBRITY INSIDER
Холбоотой мэдээ