АНУ-аас ОХУ-д суугаа Элчин сайд үүрэгт ажлаасаа чөлөөлөгджээ

Хуучирсан мэдээ: 2019.10.03-нд нийтлэгдсэн

АНУ-аас ОХУ-д суугаа Элчин сайд үүрэгт ажлаасаа чөлөөлөгджээ

АНУ-аас ОХУ-д суугаа Элчин сайд үүрэгт ажлаасаа чөлөөлөгджээ

АНУ-аас ОХУ-д сууж байсан Элчин сайд Жон Хантсман үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, тун удахгүй нутаг буцах болсон талаар эх сурвалж ТАСС агентлагт мэдээлжээ. Түүнийг явахтай холбогдуулан Элчин сайдын яам болон нисэх онгоцны буудал дээр ямар нэгэн ёслолын арга хэмжээ зохион байгуулахгүй юм байна. Хантсманы залгамжлагч Москвад удахгүй ирэх мэдээлэл бий ч нэр нь тодорхойгүй байгаа аж.

Дипломатч Жон Хантсман сүүлийн хоёр жил хүйтэн дайны үеэс хойшхи Москва, Вашингтоны харилцаан дахь хамгийн хүнд хэцүү үе байсан хэмээн үзсэн байна.

Тэрбээр урьдчилан хорих "Лефортово" төвд АНУ-ын талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдсан Пол Уилантай уулзсаныхаа дараа сэтгүүлчдэд хандан “Намайг ирэхэд хаагдсан байсан холбоо харилцааг бид хадгалж үлдэж чадсан. Бид цөөхөн бүрэлдэхүүнтэй хэдий ч ажлаа үргэлжлүүлж байгаа ЭСЯ-аа авч үлдсэн. Бидний зорилго бол хоёр талын маш чухал харилцааг тогтворжуулах юм. Зорилгодоо хүрэхийн тулд бид шаргуу ажиллаж байгаа бөгөөд хүчин чармайлтаа үргэлжлүүлнэ” гэж хэлжээ.

Үүний зэрэгцээ Москва, Вашингтоны харилцаанд олон асуудал тулгарч байгаа юм. ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сергей Рябковын хэлснээр, хоёр улсын хооронд жинхэнэ "визний дайн" өрнөж, АНУ дахь Оросын өмч хөрөнгүүдийг царцааж, ЭСЯ-ны ажилтнуудын тоо эрс багассан байна.

Стратегийн тогтвортой байдлын талаарх санал зөрөлдөөн улам ихэсчээ. Гэсэн хэдий ч Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын хэлснээр, бусад чиглэлээр, жишээлбэл, Сири, Афганистан зэрэг орнуудтай яриа хэлэлцээ хийж чадсан байна.

Хантсманыг 2017 оны 10 дугаар сард ОХУ дахь АНУ-ын дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнээр томилжээ. Тэрбээр 2019 оны наймдугаар сарын эхээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампад огцрох хүсэлтээ өгсөн байна.

Б.ЖАРГАЛ
Эх сурвалж: TASS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж