Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн хууль бус наймааны асуудалд нэр холбогдсон дипломатуудад ямар хариуцлага тооцож буй талаар мэдээлэл хийхдээ Монгол Улсаас БНАСАУ-д суугаа Элчин сайд Сүрэнгийн Цоггэрэлийг эгүүлэн татах тухай хүсэлтийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад гаргаснаа мэдээлжээ.
С.Цоггэрэл 1954 оны 11 сард Увс аймагт төрсөн. 1980 онд ЗХУ-ын Улсыг аюулаас хамгаалах хорооны дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. 1980-1988 онд НАХЯ-нд, 1988-1991 онд БНМАУ-аас Бүгд Найрамдах Болгар улсад суугаа ЭСЯ-нд, 1991-1999 онд Улсын аюулаас хамгаалах ерөнхий газарт хариуцлагатай алба хашиж байжээ.
1999-2002 онд Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-нд зөвлөх бөгөөд Консулын хэлтэсийн дарга, 2002-2009 онд Тагнуулын ерөнхий газрын орлогч дарга болон хэлтэсийн дарга, 2009-2013 онд Монгол улсаас БНЧУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар ажиллаж байсан аж.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ