33 тэрбум рублиэр Орос хүн амаа тоолно

Хуучирсан мэдээ: 2019.10.04-нд нийтлэгдсэн

33 тэрбум рублиэр Орос хүн амаа тоолно

33 тэрбум рублиэр Орос хүн амаа тоолно

Ирэх 2020 онд явуулах Хүн амын тооллогод 33 тэрбум рубль зарцуулахаар төлөвлөж байна хэмээн ОХУ-ын Үндэсний Статистикийн хорооны тэргүүн Павел Малков хэллээ.

"Хүн амын тооллогод нийтдээ 33 тэрбум рубль зарцуулах урьдчилсан тооцоо гарсан. Нийт зардлын тал хувийг тооллогын ажилд дайчлагдах ажилтнуудын хөлсөнд, 25 хувийг нь шинэ, технологи болон тооллого явуулах нөхцөлийг бүрдүүлэх IT-гийн дэд бүтэц бий болгоход зарцуулна” хэмээн тэр хэллээ. IT-гийн дэд бүтцийн хүрээнд "Госуслуги" портал дээр шинэ үйлчилгээ бий болгож байгаа юм. Мөн тооллогын мэдээллийг боловсруулах “Население" нэртэй платформыг бий болгох юм.

Технологийн дэд бүтэц бий болгосноор иргэн хүсвэл өөрөө тооллогод хамрагдах боломжтой болж байгаа юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж