ОХУ: Архинаас хамааралтай өвчтөнүүдийн тоо буурчээ

Хуучирсан мэдээ: 2019.10.04-нд нийтлэгдсэн

ОХУ: Архинаас хамааралтай өвчтөнүүдийн тоо буурчээ

ОХУ: Архинаас хамааралтай өвчтөнүүдийн тоо буурчээ

Архинаас хамааралтай өвчтөнүүдийн тоо сүүлийн 10 жилд бараг хоёр дахин буурлаа хэмээн ОХУ-ын Эрүүл мэндийн яам мэдээллээ. Тус яамны мэдээгээр 2008 онд хоёр сая орчим архинаас хамааралтай өвчтөн байсан бол 2017 оны байдлаар 1,3 сая болжээ.

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын мэдээгэр 2003 оныг 2016 онтой харьцуулахад архинаас хамааралтай өвчтөний тоо 43 хувиар буурсан хэмээн тайландаа дурдаж байсан юм.

"2010-2018 оны хоорондох үзүүлэлтийг харахад 100 мянган хүн тутамд ногдох архины хамааралтай өвчтөний тоо 70,4-өөс 32 болон буурчээ. Үндэсний статистикийн хорооны мэдээгээр ийм өвчтөний тоо 2008 онд 2,08 сая байсан бол 2017 онд 1,3 сая болж буурчээ” хэмээн Эрүүл мэндийн яамны тайланд дурдсан байна.

Нэг хүнд ногдох согтууруулах ундааны хэмжээ ч мөн буурсан байна. Тухайлбал, Эрүүл мэндийн яамны мэдээгээр 2008 онд нэг хүнд 15,7 литр согтууруулах ундаа ногдож байсан бол 2018 онд 9,3 литр болж буурсан ажээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж