Якутын лайкаг дэлхийн нохойны үүлдрээр баталгаажуулав

Хуучирсан мэдээ: 2019.10.04-нд нийтлэгдсэн

Якутын лайкаг дэлхийн нохойны үүлдрээр баталгаажуулав

Якутын лайкаг Олон улсын нохойн үүлдрийн холбоо бие даасан үүлдэр болохыг баталгаажуулан бүртгэж авсан хэмээн ОХУ-ын Нохойн үүлдрийн холбооны тэргүүн Владимир Голубев РИА Новости-д мэдээллээ. "Олон улсын нохойн үүлдрийн холбоо хэдхэн хоногийн өмнө Якутын лайкаг дэлхийн 365 дахь нохонй үүлдэр мөн болохыг баталгаажуулан бүртгэж авлаа. Энэ нь манай нохой үржүүлэгчдийн том амжилт боллоо” хэмээн Владимир Голубев хэллээ.

Өнөөдрийн байдлаар Оросын нохой үржүүлэгчдийн гаргаж авсан 10 үүлдрийг Олон улсын холбоо баталгаажуулаад байгаа юм. ОХУ-ын Нохойн үлдрийн холбооны мэдээллээр оросууд нохойн 21 шинэ үүлдрийг гаргаж авчээ. Олон улсын нохойн үүлдрийн холбоо нь нохойн цэвэр үүлдрийг хамгаалах, шинээр үүлдэр бий болгох зорилгоор 1911 онд байгуулагдсан, эдүгээр 98 улсын холбоог нэгтгэдэг.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж