Цэрэг тээвэрлэж явсан машин осолдож, хоёр хүн нас баржээ

Хуучирсан мэдээ: 2015.08.22-нд нийтлэгдсэн

Цэрэг тээвэрлэж явсан машин осолдож, хоёр хүн нас баржээ

Сонгинохайрхан дүүргийн 52-ын даваа, Энхбулаг амралтын газрын зүүн замд өчигдөр 21.30 цагийн үед цэрэг тээвэрлэж явсан ЗИЛ-130 автомашин осолджээ. Ослын улмаас хоёр хүн газар дээрээ нас барж, олон хүн гэмтсэн байна.

Эх сурвалжийн мэдээлснээр 21 хүнийг Цэргийн эмнэлэг эмчилж байна. Осолдсон автомашинд 084 дүгээр ангийн ахлагч нарыг тээвэрлэж явжээ. Нас барсан хоёр иргэн 24, 26 настай бөгөөд М, А нар байсан аж. Замын цагдаагийн газрын мэдээлж буйгаар "Mitsubishi L-200" маркийн автомашины жолооч Ц гэгч цэргүүдийг тээвэрлэж явсан Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн “ЗИЛ 130” автомашиныг мөргөжээ.

Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаа учраас орон нутгаас нийслэлийг чиглэсэн автомашины урсгал нэмэгдсэн байна. Тиймээс иргэдийг баталгаатай тээврийн хэрэгсэл сонгон, замын хөдөлгөөнд болгоомжтой оролцохыг албаны хүмүүс анхааруулж байна.

Б.ЗАЯА

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж