Шинэ ном: Түвд орны тухай төсөөллийн хөшгийг ярсан ном

Хуучирсан мэдээ: 2019.10.03-нд нийтлэгдсэн

Шинэ ном: Түвд орны тухай төсөөллийн хөшгийг ярсан ном

Шинэ ном: Түвд орны тухай төсөөллийн хөшгийг ярсан ном

Өдгөө цагийн нөлөө бүхий хятад зохиолчдын нэг Ма Жиан өнгөрсөн зууны сүүлээр Түвдийн нутагт аялахдаа төрсөн мэдрэмж, олж авсан мэдээлэлдээ тулгуурлан цуврал өгүүллэгүүд бичиж нийтлүүлсэн нь хожмоо зохиол бүтээлээ эх орондоо хэвлүүлэх эрхгүй болоход хүргэжээ. “Хэлээ гарга” нэртэй цуврал өгүүллэгийн түүвэртээ зохиолч БНХАУ бүрэлдэхүүндээ хүчээр нэгтгэсэн Түвдүүдийн ахуй амьдрал, тэр тусмаа түвэд эмэгтэйчүүдийн туулсан эмгэнэлтэй, жигшин зэвүүцэм, өр өвдөм түүхүүдийг өгүүлнэ.

1987 онд АНУ-д хэвлэгдсэн энэхүү номыг монгол хэлнээ орчуулагч Н.Ганбат хөрвүүлэн, Бүүбүүкс хэвлэлийн газраас эрхлэн хэвлүүлжээ. Энэхүү ном бурхны ариун дагшин орон гэгддэг Түвд орны тухай хүмүүсийн нийтлэг төсөөллийн хөшгийг ярж, тэдний асар баян, нөр их соёлыг ядуурал, улс төрийн хэлмэгдүүлэлт хэрхэн гажуудуулсныг илчлэн бичсэнээрээ онцгой. Буддын шашин шүтдэг монголчуудын хувьд ч энэхүү ном уншаад өнгөрөхөд илүүдэхгүй бүтээлүүдийн нэг юм.

Зохиогч өөрийг нь хамгийн их алдаршуулсан уг номоос гадна “Нохойн амьдрал”, “Гоймонч”, “Бээжин гүн нойронд”, “Харанхуй зам” зэрэг зохиолууд бичсэн бөгөөд утга агуулгын хувьд, улс төрчдийн гаргасан ухвар мөчид шийдвэр ард түмний нуруунд дааж давшгүй хүнд ачаа болдог тухай ихэвчлэн хөнджээ. Хятадын уран зохиол дахь хамгийн хүчирхэг дуу хоолойн нэг гэгддэг зохиолч Ма Жиан өдгөө Лондон хотноо амьдарч буй.

Ц.ДЭЛГЭРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж