Сарны шороо сансрын нисгэгчдэд аюултай

Хуучирсан мэдээ: 2019.10.03-нд нийтлэгдсэн

Сарны шороо сансрын нисгэгчдэд аюултай

Сарны шороо сансрын нисгэгчдэд аюултай

Сарны хөрс, шороо гэдэг үгээс тийм ч их аюул мэдрэгдэхгүй. Гэхдээ үнэн хэрэгтээ сарны шороо нь шилний хэлтэрхий шиг хурц ширхэгтэй, наалдамхай нунтаг зүйл юм. Техник хэрэгслийг гэмтээдэг сарны шороо, тоос хүний эрүүл мэндэд маш муу нөлөөтэй ажээ.

Нэйл Армстронг 50 жилийн тэртээ анх саран дээр хөл тавьсныг бид мэднэ. Саран дээр салхигүй учир түүний хөлийн мөр сая сая жил яг байрандаа хадгалагдах биз. Уг Аполло даалгаврын сансрын нисгэгчид дэлхийд эргэж ирээд, сарны шороо салдаггүй, наалдамхай байсан талаар ярьж байжээ.

Дараа дараагийн сар луу айлчлах сансрын нисгэгчид сансрын аяллын даралт, цацраг идэвх, агаарын дутагдал, жингүйдэл, хоол хүнс болон ус гээд олон асуудалтай нүүр тулах ч юу юунаас илүү сарны шороо НАСА-гийн ажилчдын санаа зовоосон асуудал болоод байгаа аж.

“Discover” сэтгүүлийн онцолж буйгаар, саран дээрх анхны судалгааны багажууд, 2014 онд саран дээр буулгасан Хятадын Юүтү робот гээд олон техник хэрэгсэл сарны шорооноос болж тэр даруй эвдэрч байжээ.

Нэйл Армстронгийн баг саран дээр буусан капсулаа сарны шорооноос хамгаалах гэж их зүдэрсэн байна. Саран дээр алхсаны дараа гутлаа сойзоор үрж, тоос сорогчоор соруулж үзсэн бөгөөд хөлөө үргэлж гялгар уутаар ороож байжээ.

“Нью-Иорк Таймс”-т мэдээлснээр, сарны шороо дарь шиг үнэртэй, нулимс асгаруулж, хоолой хорсгох нөлөөтэй аж.

2018 онд Стөүни Брүк их сургуулийн эрдэмтэд хүний уушгины эсүүд болон хулганы тархины эсүүд дээр туршилт хийжээ. Туршилтын үр дүнд сарны тоосоор амьсгалсан даруйд эсүүд ДНК-ийн түвшинд гэмтэж байсан бөгөөд энэ нь архаг бронхит болон хорт хавдар үүсгэх өндөр эрсдэлтэйг танилцуулсан байна.

Эрдэмтэд сар луу хийх цаашдын айлчлалуудыг илүү найдвартай болгохын тулд төрөл бүрийн шинэ санаа, шинэ технологи дэвшүүлж байгаа ч үр дүнд хараахан хүрээгүй байгаа юм.

Б.АМАРБАЯСГАЛАН
Эх сурвалж: www.northropgrumman.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж