Фото: Илья Питалев / РИА Новости
"Дэлхийн II дайн дууссаны 70 жилийн ойн парад Оросын гурван хотод болно. Владивосток хотод тэнгисийн цэргийн флотын парадтай" гэж Оросын ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Сергей Иванов мэдэгджээ.
“Бид Чита, Хабаровск, Южно-Сахалинск хотуудад явган цэргийн парад, Владивостокт тэнгисийн цэргийн парад хийнэ. Түүнчлэн Шумшу аралд аяныг үргэлжлүүлнэ. Тэнд амь үрэгдэгсэд, манай цэргийнхний оршуулагдаагүй шарилууд бий. Хятадын цэргийнхэн манай Улаан талбайд алхсан. Одоо манай цэргийнхэн Тяньаньмэний талбайд алхах ээлж ирлээ. Ийм маягаар бид энэ чухал ойг тэмдэглэнэ” гэж тэрбээр ярьжээ.
Шумшу арал нь Курилийн десантын ажиллагааны чухал чиглэл байв. 1945 оны наймдугаар сарын 18-23-ны өдрүүдийн байлдаанд арал дээр 416 зөвлөлтийн цэрэг амь үрэгдэж, 1000 гаруй нь шархаджээ.
Токиогийн буланд “Миссури” гэдэг Америкийн линкор хөлөг онгоц дээр япончууд үг дуугүй бууж өгөх гэрээнд гарын үсэг зурснаар Дэлхийн II дайн албан ёсоор дууссан. Японоос гадна уг баримтад АНУ, Их Британи, ЗХУ, Хятад, Франц, Нидерланд, Канад, Австрали, Шинэ Зеланд гарын үсэг зурж байсан юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР