Түүхэн жүжгүүдийн цаг айсуй | News.MN

Түүхэн жүжгүүдийн цаг айсуй

Түүхэн жүжгүүдийн цаг айсуй

Түүхэн жүжгүүдийн цаг айсуй
Улсын драмын эрдмийн театр Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойд зориулсан “Монгол жүжгийн өдрүүд” үзвэрийн нээлтээ хийхэд бэлэн болжээ. Театрын уран бүтээлчид тун удахгүй хөшгөө нээж “Тэнгэрийн хүү”, “Жаргаагүй нар” жүжгээрээ үзэгчидтэйгээ дахин уулзах нь. Ингээд тус театрын аравдугаар сарын үзвэрийн хуваарийг танилцуулъя.

“ТЭНГЭРИЙН ХҮҮ”

“Гэгээн муза” наадмын найман номинацийн зургааг хүртэж байсан “Тэнгэрийн хүү” жүжиг өнөөг хүртэл жил бүр Улсын драмын эрдмийн театрын нээлтийн тоглолтуудад тавигдсаар байна. Уг түүхэн жүжгээр театрын уран бүтээлчид хөшгөө нээх юм.

Зохиолын үйл явдал Түмэн шаньюй өргөөндөө найр хийж буйгаар эхлэх бөгөөд энэ үед Аргун хэмээх нэгэн баатар Кушаны цэргүүд довтолсон тухай мэдээг дуулгаснаар жүжгийн үйл явдал цааш өрнөнө. “Тэнгэрийн хүү” жүжиг энэ сарын 17, 18-нд 19:00 цагт, энэ сарын 19, 20-нд 18:00 цагт тайзнаа амилах юм байна.

 “ЖАРГААГҮЙ НАР”

Шинэ цагийн Монголын утга зохиолыг үндэслэгч, соён гийгүүлэгч, төр нийгмийн зүтгэлтэн Д.Нацагдоржийн амьдрал уран бүтээлээс сэдэвлэсэн “Жаргаагүй нар” бол их зохиолчийн тухай өгүүлсэн бодит туурвилын анхны жүжиг болно. Эл түүхэн эмгэнэлт жүжиг нь 1922 оны Хүрээний эгэл амьдралаар эхэлдэг.

Сайхан хүүхнүүд гунхалзаж, шинэ цагт яарсан гоёмсог этгээд хувцастай ганц нэг залуус алхан, энгийн ард, лам хуврагууд зөрөлдөж буйгаар тухайн үеийн нийгмийн цаг үед үзэгчдийг авчирна. Их зохиолч Д.Нацагдоржийн амьдрал уран бүтээлийг өгүүлэх эл жүжиг аравдугаар сарын 25-нд 19:00 цагт, аравдугаар сарын 26, 27-нд 18:00 цагт тус тус үзэгчдийн хүртээл болно.

Б.ЦЭЦЭГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж