Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Орхон голоо хамгаалах хөдөлгөөн”-ий тэргүүн болон Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Засгийн газар тогтоол гарган Цэнхэр суманд ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан аж ахуйн нэгжүүдийн 13 тусгай зөвшөөрлийг цуцалсан. Үүний дүнд 22 жил талхлагдаж, хүн, мал амьдрах аргагүй болсон нутаг орон нь өнгөө засч, Орхон гол болон булаг шанд сэргэж эхэлсэнд баяртай байгаагаа иргэд Ерөнхий сайдад илэрхийлэв. Одоогоор эвдэрч сүйдсэн 1000 га-д техникийн, 300 га-д биологийн нөхөн сэргээлт хийгээд байна. Цаашид нөхөн сэргээлтийн явцыг эрчимжүүлэх, малгүй болсон өрхийг малжуулахад дэмжлэг үзүүлэхийг хүсэв.
Хариуцлагагүй уул уурхай эрхлэх нь иргэдийн амьд явах эрхэнд халдаж байгаа хэрэг. Иймээс үүнийг таслан зогсооно. Ирэх оноос экологийн 200 гаруй цагдаа ажиллуулахаар төсвийн төсөлд тусгасан гэдгээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэв. Иргэд ч орон нутагтаа байнгын хяналт тавьж, хууль зөрчдөг, байгаль орчин сүйтгэдэг, нөхөн сэргээлт хийдэггүй бол төр, засагтайгаа хамтран тэмцэх ёстой гэв хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Зочин 2019-10-03 66.181.190.10
Baatarbileg geed neg p***a bna aa
Иргэн 2019-10-03 59.153.114.146
Наад малчтд чинь элдэв янзын зовлон бэрхшээл тоочиж байж хамгийн их хахууль авдаг нөхдүүд шүү?! Оюутны сургуулийн төлбөр , эмчилгээний зардал, өвс тоос, наадмбн хандив гэх мэтээр маш их хандив нэртэй хахууль шантаажилж авдаг. Ямар нүүрээрээ засгаас тусламж рүсч чвнаа, хөагөад чвужл
mgl 2019-10-03 202.9.42.164
Нутгий иргэд ичих хэрэгтэй. Огт тэмцээгүй байж одоо мал гуйгаад явж байна. Хүрэлсүх гарч ирээгүй бол дуусах байсан. Тэр хаацайлж байсан, одоо сайд байгаа этгээдийг та нар гаргаж ирсэнээ санаарай.
Иргэнаад малчид чинь уу 2019-10-03 59.153.114.146
Н
болдоо 2019-10-03 49.0.137.180
маш сайн бна, нүд хальтрам болсон байсан шүү нээрээ …. эргээд сэргэж байгаа нь ямар сайхан хэрэг вэ …. буруутай этгээдүүдэд хариуцлага хүлээлгэх хэрэгтэй …. хүрэлсүхийн зөв ….
Зочин 2019-10-03 64.119.23.51
ЭНЭ БҮХ ГЭМТ ХЭРГИЙГ ХААЦАЙЛААД ХАХУУЛЬ АВЧ БАЙСАН ЭТГЭЭД ӨНӨӨДӨР ХҮРЭЛСҮХИЙН ЗАСГИЙН ГАЗАРТ САЙД ХИЙГЭЭД ЯВЖ БАЙГАА!!!
Зочин 2019-10-03 122.201.23.226
Баатарбилэг мөн үү.
Иргэн 2019-10-03 59.153.114.146
Мөн, тэгээд юу гэж