&#34Playboy&#34 секси хотуудыг нэрлэв

Хуучирсан мэдээ: 2015.08.22-нд нийтлэгдсэн

&#34Playboy&#34 секси хотуудыг нэрлэв

“Sex and the City 2” киноны кадраас

Америкийн "Playboy" сэтгүүл АНУ-ын хамгийн секси хотуудын жагсаалтыг гаргажээ. Чансааг Нью-Йорк хот тэргүүлж, Лос-Анжелес, Чикаго хотууд удаалсан байна. Энэхүү сонирхолтой жагсаалтыг гаргахдаа мянган хүн тутамд ноогдох цэнгээний газруудын тоо, хотын тав тух, хотын иргэдийнх нь сескийн хэв маяг зэргийг авч үзсэн гэжээ.

Түүнчлэн америкчуудын сексийн дур хүслийн тухай зарим тоо, мэдээллийг "Playboy" гаргажээ. Жишээлбэл, Майами хотын оршин суугчид гэхэд ажил албан дээрээ хайр "ургуулдах" нь элбэг гэнэ. Санал асуулгад оролцогсдын 46 хувь нь энэ талаараа илэн далангүй бичсэн бол Чикагогийн оршин суугчид үүнтэй 40 хувь, Нью-Йоркийнхон 30 хувь нь санал нэгджээ.

NIGHTLIFE INDEX

Хамгийн секси хотын жагсаалтын төгсгөл хэсэгт Детройт нэрлэгджээ. Учир нь тэнд гэмт хэргийн төвшин өндөр, цаг агаар муутай бөгөөд нутгийн хүмүүсийг хэтэрхий тарган гэж сэтгүүлийнхэн тайлбарлажээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж