Хуучирсан мэдээ: 2015.08.22-нд нийтлэгдсэн

Фото: Kevin Coombs / Reuters

Лондонд өнгөрсөн онд төрсөн хүүхдүүдэд Амелия болон Мухаммад (Muhammad) гэсэн хоёр нэрийг хамгийн их өгчээ. "The Evening Standard" сонин энэ тухай Статистикийн үндэсний газрын мэдээнээс иш татан, бичжээ.

Эрэгтэй хүүхдүүдэд ихэвчлэн өгдөг нэрсийг Оливер, Александр, Даниэль, Жошуа, Жеймс, Адам, Жорж, Жек, Мухаммед (Muhammed) гэсэн нэрүүд тэргүүлж байгаа бол охидын топ нэрсийн жагсаалтад Оливия, Изабелла, Эмили, Майя, Миа, Софи, Хлоя, София зэрэг нэрс багтжээ.

Улс орон даяар нь шинэ төрсөн хөвгүүдэд Оливер, охидод Амелия нэрийг хамгийн их өгсөн гэнэ. Мухаммад гэх нэртэй хүн Британид түгээмэл байдаг бөгөөд нэрсийн жагсаалтын 14-т бичигддэг байна.

Москвад өнгөрсөн онд хамгийн их алдаршсан буюу шинэ төрсөн хүүхдүүдэд өгсөн нэрээр Артем, София гэсэн нэрсийг нэрлжээ. Эрчүүдийн нэрийн жагсаалтад Александр, Максим, Иван, Дмитрий, харин эмэгтэйчүүдийн жагсаалтад Мария, Анастасия, Дарья, Анна гэх нэр түгээмэл байсан аж.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж