Аялал жуулчлалын өдрөөр хотын аялал зохион байгууллаа | News.MN

Аялал жуулчлалын өдрөөр хотын аялал зохион байгууллаа

Хуучирсан мэдээ: 2019.10.03-нд нийтлэгдсэн

Аялал жуулчлалын өдрөөр хотын аялал зохион байгууллаа

Аялал жуулчлалын өдрөөр хотын аялал зохион байгууллаа

Нийслэлийн Аялал жуулчлалын газраас Улаанбаатар хотын 380 жилийн ой мөн “Дэлхийн аялал жуулчлалын өдөр”-ийг тохиолдуулан Монголын Зочид буудлуудын холбоо, Аялал жуулчлалын боловсрол хөгжлийн нийгэмлэг, Улаанбаатар музейтэй хамтран 2019 оны аравдугаар сарын 01-ний өдөр “Хотын аялал”-ыг зохион байгууллаа. Аяллаар зочлох үйлчилгээний байгууллага мөн Улаанбаатар хотын түүх, соёлын дурсгалт газрууд болох жанжин Д.Сүхбаатарын талбай, Монголын Үндэсний музей, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд, Холидэй Инн зочид буудал, Соёл амралтын “Зайсан хилл” цогцолбор зэрэг газруудыг танилцуулав. Тус аялалд Монгол Улсын Боловсролын их сургууль, Их Засаг олон улсын их сургууль, Монголын Үндэсний их сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, Соёл урлагийн их сургууль, Олон улсын Улаанбаатарын их сургуульд аялал жуулчлалын чиглэлээр суралцаж буй 1 дүгээр дамжааны нийт 40 гаруй оюутныг хамрууллаа.

 

Нийслэлийн Аялал жуулчлалын газар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж