Мельбурн хотод тамхи татвал 100 ам.доллароор торгуулна

Хуучирсан мэдээ: 2019.10.03-нд нийтлэгдсэн

Мельбурн хотод тамхи татвал 100 ам.доллароор торгуулна

Мельбурн хотод тамхи татвал 100 ам.доллароор торгуулна

Австралийн Мельбурн хотын Бүрк гудамжинд тамхи татахыг өнгөрсөн Баасан гаригаас эхлэн хориглосон. Тус хотын дарга утаат тамхины эсрэг хоригийг бүхэл хотын хэмжээнд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Одоогоор Мельбурн хотын 11 хэсэгт тамхи татахыг хориглосон байгаа аж. Тамхи татахыг хориглосон бүсэд зөрчил гаргавал 100 ам.доллароор торгох хуулийн зохицуулалттай.

Тамхи татах нь өөрийгөө төдийгүй эргэн тойрны олон хүнийг хордуулж буй үйлдэл гэдгийг орон нутгийн зөвлөлийн гишүүн Пиндэр мэдэгджээ. Түүнчлэн төслийг тамхи татдаг хүмүүсийн 40 хувь нь дэмжиж, хорт зуршлаасаа татгалзахад нэмэр болно гэж үзжээ.

Эх сурвалж: DAILYMAIL.CO.UK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж