МАН: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй | News.MN

МАН: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй

Хуучирсан мэдээ: 2019.10.03-нд нийтлэгдсэн

МАН: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй

МАН: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд, хүлээн авах шаардлагагүй гэж бүлгийн гишүүдийн олонх үзжээ. Тодруулбал, Ерөнхийлөгчөөс Ард нийтийн санал асуулга явуулах, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай УИХ-ын 73 дугаар тогтоолд хориг тавиад байсан юм.

Уг шийдвэрийн талаар тус намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэлэхдээ “УИХ зургадугаар сарын 12-ноос хойш Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг үндсэндээ гурван сар гаруй хугацаанд хэлэлцээд есдүгээр сарын дундуур төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийсэн. Ингээд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг Ард нийтийн санал асуулга явуулах зүйтэй гэж үзээд тогтоол гаргасан.

Тус тогтоолд Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд хориг тавьсан. МАН-ын бүлэг хоригийг хүлээж авах боломжгүй, ард нийтийн санал асуулгыг явуулах нь зөв гэж үзсэн. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг Ард нийтийн санал асуулга явуулах нь зүйтэй гэж социологийн судалгаанд оролцсон 10 хүний ес нь  дэмжсэн. Тиймээс Ард нийтийн санал асуулга явуулах шаардлагатай гэж үзээд бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн аваагүй” гэлээ.

-Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авбал Ард нийтийн санал асуулга явуулах боломжгүй байсан уу?

-Тийм ээ. Ард нийтийн санал асуулга явуулах боломжгүй болно. Хоригийг хүлээж авсан тохиолдолд төслийг гуравдугаар хэлэлцүүлгээр батлах, эсвэл Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг зогсоох гэсэн ийм л хоёр гарц бий. Төслийг гуравдугаар хэлэлцүүлгээр батлах боломжтой ч манай нам 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө ард нийтээсээ асууж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батална гэж тусгасан. Үүнийгээ хэрэгжүүлэх үүднээс дээрх шийдвэрийг гаргалаа.

-Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваагүй үндэслэл юу байв?

-Ерөнхийлөгчийн хоригийг хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзсэн.

-Ард нийтийн санал асуулгыг хэзээ явуулах вэ?

-Ард нийтийн санал асуулгыг энэ сарын 30-нд явуулахаар төлөвлөж байсан ч өнөөдөр нөхцөл байдал өөрчлөгдсөн учир хоёр хувилбар л байна. Ард нийтийн санал асуулгыг энэ ондоо багтааж явуулах, эсвэл 2020 оны УИХ-ын ээлжит сонгуультай хамтатган явуулах ийм хувилбар бий. Энэ талаар дахин ярилцана.

-Үндсэн хуулийн хэлэлцүүлэг тасралтгүй үргэлжлэх зарчим алдагдах уу?

-Ард нийтийн санал асуулга явуулах шийдвэр гарснаар тасралтгүй үргэлжлэх зарчим нь зогсож байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2019-10-03 66.181.191.163

Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжиж байгаа.. Санал асуулгыг хүлээж байна. МАН УИХ -аас ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваагүйг зөв шийдвэр гэж үзэж дэмжиж байна.

Avatar

Зочин 2019-10-03 66.181.161.116

МАН-хан бүх иргэдийн 30 хувийн саналгүй байгаа мөртлөө ийм бардам шийд гаргаж байгаа нь учиртай даа. Санал тоолдог хар машиндаа л их итгэж байгаа ч юм уу.

Avatar

Зочин 2019-10-03 78.187.120.177

Монгол ЕрөнхийлөгчийФН ЗАСАГЛАЛД ер бэлтгэгдээгүй улс, тийм уламжлал ч байхгүй, Ерөнхийлөгч болж олны болон олон улсын хүндэтгэл хүлээх хүн ч байхгүй.

Avatar

aop 2019-10-03 66.181.181.10

p***a ene namiig taraah heregtei

Avatar

o 2019-10-03 66.181.181.10

p***a ene namiig taraah heregtei

Avatar

Иргэн 2019-10-03 59.153.115.69

ЖДҮчид үндэслэлгүй санал гаргажээ

Avatar

Зочин 2019-10-03 203.169.48.146

sain bn. Jenko ulsaa samrah l yum hiine

Avatar

??? 2019-10-03 66.181.161.86

УЛСЫН ИХ ХУРАЛ
– Монголын Төрт-улсын ахуй нь гэгээрэлтэй. Дүүрэг, аймаг, хотууд, намууд, бизнесменүүд, ТББ –ууд, иргэдийн “ардын хуралдайн” төлөөллүүдийн Улсын их хуралдай нь хамтын хариуцлагатай, иргэнээ ИР ГҮН болгосон оюун ухаант хөдөлмөрийн хүн төвтэй нийхэм нь ногоон хөгжлийн УЯЛГЫН ЭРИН -ийг чиглэсэн зорилготой байх хэрэгтэй.

Avatar

??? 2019-10-03 66.181.161.86

УИХ –Н ДАРГА
– Сэтгэхүйн хурдыг хэллэг, ярианы хөгжил илтгэдэг гэдэг. Гаднаа бурхан мэт дотроо хурдтай чадвар байнаа. Одоо эгзэгтэй үед унаж, боссон Төрт-улсын бодлогоор мэргэшсэн дадлага, туршлагатай УИХ –н түшээдийг удирдаж, иргэдийг төлөөлсөн хамтын хариуцлагатай их хуралдайн түшээдийн зөв шийдвэр чухал байна. Зөвт алхны дууг хүлээж байна.

Avatar

??? 2019-10-03 66.181.161.86

ЕРӨНХИЙЛӨГЧ
– Монголын Төрт-улс ерөнхийлөгчийн засаглалтай болвол Ерөнхийлөгч маань мод чулуу төмөр төвтэй хурдтай хөгжлийг төлөөлнө. “АН –н засаг барих үе шиг гэсэн үг”. Ерөнхий сайд ерөнхийлөгчийн шууд удирдлаган дор ажиллана. УИХ –д дүүрэг, аймаг, хотууд, намууд, бизнесменүүд, ТББ –ууд, иргэдийн “ардын хуралдайн” төлөөллүүдээс гадна яамдын сайд нар суудалтай байх байлгүй. \Учир нь ерөнхийлөгч яамдын сайд нараа ерөнхий сайдаараа дамжуулж удирдах учраас\.

Avatar

??? 2019-10-03 66.181.161.86

ЕРӨНХИЙ САЙД
– Ерөнхий сайд маань энэ цаг үедээ таарсан хурдтай, хүчтэй Төрт-улсын төлөөлөл байна даа. Аргагүй шүү дээ Монголчууд бид Мөнх тэнгэр эзний бошгууд юм чинь. Хааяа хүндээ хөнгөнөөс өгчихгүй л байх л даа. Жижиг гэлтгүй түүхийн дурсгалтай гэмээр барилгыг сэргээн засварлах нь зөв байх. Дуурь, бүжгийн театрыг Ардын дуу, бүжиг, Монгол жүжгийн театр болгоод

Avatar

??? 2019-10-03 66.181.161.86

харин дэлхийн болоод европын сонгодог дуурь бүжгийн эрдмийн театрт өөр барилга, газар хэрэгтэй байх л даа. Барилга нь нурах шахсан ашигладаггүй хувийн том газар харагдаад л байх юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж