БНСУ, АНУ, Японы армийн командлагч нар Вашингтонд уулзав

Хуучирсан мэдээ: 2019.10.03-нд нийтлэгдсэн

БНСУ, АНУ, Японы армийн командлагч нар Вашингтонд уулзав

БНСУ, АНУ, Японы армийн командлагч нар Вашингтонд уулзав
Баруун гар талаас: БНСУ-ын армийн командлагч генерал Пак Хан-Ки, АНУ-ын армийн командлагч генерал Марк Миллэй болон Японы армийн командлагч генерал Кожи Ямазаки нар

Өнгөрсөн Мягмар гаригт БНСУ-ын армийн командлагч генерал Пак Хан-Ки, АНУ-ын армийн командлагч, генерал Марк Миллэй болон Японы армийн командлагч генерал Кожи Ямазаки нар Вашингтон хотноо Сөүл, Токиогийн цэргийн мэдээлэл солилцох хэлэлцээрийг цуцлах тухай хурцадмал асуудлаар гурван талт уулзалт хийв.

Даваа гарагт АНУ-ын армийн шинэ командлагч Марк Миллэйг томилох ёслолын ажиллагаа болсон бөгөөд хоёр орны генералууд хүрэлцэн ирсэн тус уулзалтыг АНУ-ын талаас санаачилжээ.

Генерал Миллэйн "Энэхүү уулзалт нь бүс нутгуудын аюулгүй байдлыг хангах,  аливаа болзошгүй нөхцөл байдалд хариу арга хэмжээ авах, Зүүн хойд Азийн энх тайвны төлөөх олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой. Генералууд харилцан аюулгүй байдал, бүс нутгуудын энх тайван, тогтвортой байдлыг сайжруулахаар олон талаар хамтарч ажиллахаар зөвшилцөв" гэж мэдэгдсэн байна.

Хойд Солонгосын цөмийн зэвсэг, Хятадын цэргийн хүчирхэгжилт гээд гурван улсын ашиг сонирхлын хүрээнд Сөүл, Токиогийн цэргийн мэдээлэл солилцох хэлэлцээрээ цуцлах шийдвэрээ эргэн харахыг АНУ-ын талаас БНСУ-д удаа дараа сануулжээ.

Яг энэ уулзалт болж байх үеэр Хойд Солонгос шумбагч онгоцноос баллистик пуужин хөөргөж туршсан байна. Уулзалтын үеэр АНУ БНСУ болон Япон улсыг хамгаалахын төлөө цэргийн хүчин чадлаа бүрэн дайчлах амлалтаа дахин баталгаажуулжээ.

Ирэх арваннэгдүгээр сард Тайландын Бангкок хотод болох АСЭАН Батлан хамгаалах сайд нарын уулзалтаар дахин гурван талт уулзалт хийхээр төлөвлөсөн байна.

Б.АМАРБАЯСГАЛАН
Эх сурвалж: ARIRANG, YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж