Улирлын өмнө: Даллас Маверикс баг

Хуучирсан мэдээ: 2019.10.03-нд нийтлэгдсэн

Улирлын өмнө: Даллас Маверикс баг

Улирлын өмнө: Даллас Маверикс баг

Орчин цагийн Даллас Маверикс багийн нүүр царай болж, багаа НБА-н аваргын цомд хүргэсэн Д.Новицкигийн эрин үе өндөрлөлөө. Тэртээ 1998 онд НБА-н драфтаар Даллас Маверикс багт ирж байсан Д.Новицки шинэ мянганд багаа плэй-оффын байнгын “зочин” болгосон байдаг.

Д.Новицки болон дасгалжуулагч Р.Карлайл нарын хамтын ажиллагаа 2008 оноос эхлэн, олон амжилтын эзэд болж, Даллас Маверикс багийн түүхэн дэх анхны аваргын цомыг авчирсан. Харин сүүлийн гурван улирал Даллас Маверикс баг плэй-оффт шалгарч чадаагүй. Ерөнхийдөө ахмад тоглогч Д.Новицкигийн урьдны тоглолт аажмаар үгүй болж баг нь ч шилжилтийн үетэйгээ нүүр тулсан.

  • Багт ирсэн тоглогчид: С.Карри, Д.Райт, Б.Марьянович
  • Багаас явсан тоглогчид: Д.Новицки, Т.Бюрке

Даллас Маверикс багийн дараагийн бүтээн босголт Европ тоглогчид дээр суурилах болж байна. Далласын удирдлага өнгөрсөн өвлийн солилцоогоор К.Порзингсийн хамтаар К.Ли болон Т.Хардвэй нарыг авчирч Д.Жордан, У.Маттьюс, Д.Смит нарыг явуулсан. Хэдийгээр гэмтэлтэй ирсэн ч баг К.Порзингстой макс гэрээг 2023-2024 он хүртэл байгуулаад байна.

Мөн 2018 оны драфтаар Л.Дончичийг Атланта Хаукс багаас солилцоогоор авсан. Энэ нь ч зөв драфтын зөв солилцоо байсан гэдгийг Л.Дончич өнгөрсөн улирал тоглолтоороо хангалттай харуулж лигийн оны шилдэг рүүки тоглогч болсноос гадна 20+ оноо дундажласан.

Герман залуу Д.Новицкигийн дараагийн Даллас Маверикс баг цэвэр Европ тоглогчид болох Л.Дончич болон К.Порзингс нар дээр тулгуурлан шинэ багаа бүрдүүлж буй юм. Европ залуус ч тун ирээдүйтэй байна. Даллас Маверикс багийн энэ улирлын гарааны байрлалыг харвал ерөнхийдөө шинэ залуу тоглогчдоос бүрдэх магадлал тун өндөр юм.

Мэдээж рүүки гэрээтэй Л.Дончич, бэртлээсээ эргэн ирээд буй хүчний довтлогч К.Порзингс гарах бол холбогчийн байрлал дээр Д.Райт, шинэ цэрэг С.Карри эсвэл ахмад туршлагатай тоглогч Жи.Жи.Бареа нарын аль нэг гарах болов уу? Энэ улирал магадгүй Жи.Жи.Бареагийн Даллас Маверикс дахь сүүлийн улирал ч байж болох бөгөөд гэрээний сүүлийн жил. Д.Новицкигүй Даллас Маверикс багийн эхний улирал ямар байх нь тун сонирхолтой байна. Хэрвээ бэртэл, гэмтлээс хол байвал плэй-оффт гараад ирэхийг үгүйсгэхгүй байна.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж