П.Лампард аваргуудын лигийн анхны хожлоо авлаа | News.MN

П.Лампард аваргуудын лигийн анхны хожлоо авлаа

П.Лампард аваргуудын лигийн анхны хожлоо авлаа

П.Лампард аваргуудын лигийн анхны хожлоо авлаа

E хэсэг: Ливерпүүл 4-3 Зальцбург (гоол: С.Мане 9’, А.Робертсон 25’, М.Салах 36’, 69’, Хван Хе-чан 39’, Т.Минамино 56’, Э.Аланд 60’)

Аваргуудын лигийн 2018-2019 оны аварга Ливерпүүл клуб эхний хожлоо авлаа. Гэхдээ талбайдаа тоглосон Ливерпүүл клубт энэ хожил тун хүндхэн ирлээ. Тоглолтын эхлэлийг Ливерпүүл клуб сайн эхлүүлж 36 дахь минут гэхэд 3-0 харьцаатай хожигдож байсан бөгөөд зочин багаас Солонгос залуу Хван Хе-чан нэг гоол оруулсан.

Эхний үеийн завсарлагаар зочин баг Зальцбургийн дасгалжуулагч тамирчдын сэтгэлийг гайхалтай өөрчилсөн байсан. Энэ нь ч талбай дээр харагдаж 2 гоол дараалан оруулснаар оноогоо тэнцүүлж аваргуудын хүнд байдалд оруулсан юм. Ийм хүнд байдлаас Ливерпүүл клубын довтолгооны гурвал хувилбарыг сайн төгсгөснөөр М.Салах багтаа үнэ цэнэтэй хожил авчирлаа.

  • Генк 0-0 Наполи

Хэсгийн эхний тоглолтонд аваргуудыг талбайдаа буулгаж авсан К.Анчелоттигийн шавь нар Бельгийн Генк клубын талбайд зочлон гоолгүй тэнцлээ. Энэ тоглолтод Зальцбург клубт хожигдоод байсан Генк энэ удаагийн тоглолтонд маш сайн бэлтгэсэн байсан. Иймд хэсэгтээ эхний оноогоо авч чаджээ.

F хэсэг:

  • Слава Прага 0-2 Боруссиа Дортмунд (гоол: А.Хакими 35’, 89‘)

Тоглолтын агуулга бол талбайн эзэн Слава Прага багийн талд байсан ч үр дүн Германы Боруссиа Дортмунд клубын талд гарсан. Боруссиа Дортмунд клуб дотоодын лигтээ сайнгүй байгаа ч аваргуудын лигт сайн тоглолт үзүүлж байна. Хэсгийн эхний тоглолтондоо Барселонатай тэнцсэн бол Чехэд зочлон эхний ялалтаа авлаа.

  • Барселона 2-1 Интер Милан (гоол: Л.Суарез 58’, 84’, Л.Мартинез 2’)

Интер Милан клуб эхний хоёр дахь минутад гоол оруулж, талбайн эздийг багагүй сандаргасан. Гэхдээ энэ тоглолтод зочин баг бус, талбайн эзэн баг ялалт байгууллаа. Энэ тоглолтын гол дүр нь Барселона клубын довтлогч Л.Суарез байсан. Уругвай довтлогч Л.Суарез тоглолтын 58 дахь минутанд А.Видалын өгсөн хөндлөн дамжуулалтыг унаж гуядан цохиж гоол оруулснаар аваргуудын лигийн нэгэн гоёмсог гоолын эзэн болсон. Түүний гоол үүгээр дуусаагүй бөгөөд тоглолтын 84 дэх минутад багийнхаа хожлын гоолыг оруулсан.

G хэсэг:

  • Зенит 3-1 Бенфика (гоол: А.Жуба 21’, Р.Диас авто гоол 70’, С.Азмоун 78’, де Томас 85’)

Оросын Зенит клуб талбайдаа Португалын хүчирхэг баг Бенфикаг буулган авч Францын Лион клубын хамтаар 4 оноотой хүснэгтээ тэргүүлж эхэллээ. Энэ тоглолтод талбайн эзэн Зенитээс том залуу А.Жуба болон С.Азмоун нар гоолдсон бол зочин багаас хамгаалагч Р.Диас өөрийн хаалгандаа гоол оруулсан бол де Томас багийнхаа нэг гоолыг оруулсан байна. Тун боломжийн хэсэгт багтаад байгаа А.Семакийн шавь нар чухал хожил авлаа.

  • Лайпцаг 0-2 Лион (гоол: М.Депай 11’, М.Террьер 65’)

Бенфика клубыг талбайд нь буулгаж аваад байсан Германы Лайпцаг талбайдаа Францын Лион клубт хожигдлоо. Ингэхдээ тэд бүр 2-0 харьцаатай хожигдов. Манчестер Юнайтед клубт идээшиж чадаагүй Нидерланд залуу М.Депай Лион клубт тун сайн тоглож байна. Аваргуудын лигийн эхний тоглолтонд Зенитийн хаалганд гоол оруулсан бол энэ удаа Лайпцагийн хаалганд бас нэгэн гоол оруулснаар 2 тоглолтонд дараалан гоол оруулсан байна.

H хэсэг:

  • Валенсиа 0-3 Аякс (гоол: Х.Зеийх 8’, К.Промес 34’, ван де Бейк 67’)

Энэ зун багийнхаа шилдэг тоглогчдыг бүгдийг нь явуулсан Аякс клубт асуудал алга. Магадгүй хөгжөөн дэмжигчид Аякс клубын хүч харьцангуй суларсан байх хэмээн бодож байсан. Гэвч талбай дээр үзүүлж буй тоглолтоороо Аякс клуб олон хүний эргэлзээг тайлж дотооддоо болон Европын тавцанд гайхалтай тоглож байна. Испаний амаргүй өрсөлдөгч болох Валенсиаг талбайд нь 3 гоолын харьцаатай хожисноор хэсгээ итгэл төгс тэргүүлж байна.

  • Лилль 1-2 Челси (гоол: Т.Абрахам 22’, Уиллан 77’, В.Осимэн 33’)

П.Лампардын аваргуудын лигт Челси клубээ удирдан дасгалжуулагчийн дүрээр анхны ялалтаа байгууллаа. Тэд Францад очиж Лилль клубыг талбайд нь залуу довтлогч Т.Абрахам болон Уиллан нарын оруулсан гоолоор хожил авсан байна. Тоглолтын эхний хагаст 1-1 харьцаатай тэнцэж байсан бол II хагаст Уиллан багтаа хожлын гоолыг авчирсан юм.

Б.БЯМБАБАЯР

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

nuudel 2019-10-03 43.249.37.38

Тоглолтын эхлэлийг Ливерпүүл клуб сайн эхлүүлж 36 дахь минут гэхэд 3-0 харьцаатай хожигдож байсан бөгөөд зочин багаас Солонгос залуу Хван Хе-чан нэг гоол оруулсан.

Avatar

Лхагва 2019-10-03 202.9.45.183

Тоглолтын эхлэлийг Ливерпүүл клуб сайн эхлүүлж 36 дахь минут гэхэд 3-0 харьцаатай хожигдож байсан бөгөөд зочин багаас Солонгос залуу Хван Хе-чан нэг гоол оруулсан.
Энэ өгүүлбэрийг юу гэж ч ойлгомоор юм?

Avatar

Зочин 2019-10-03 66.181.176.207

Параанк Лампаард уу?

Avatar

Иргэн 2019-10-03 202.21.124.19

Фрэнк Лампард гэдэг биз дээ. П.Лампард гэхээр биш л харагдаад байна.

Avatar

Зочин 2019-10-03 103.111.68.50

хаха. Дуудлагаара бичвэл Пэрэнк Лампард болох нь бншд.

Avatar

Зочин 2019-10-03 202.55.180.58

"дасгалжуулагчийн дүрээр" ингэж "МАХЧИЛЖ" орчуулахгүй ээ, Бямбабаяр минь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж