2019 оны 10 дугаар сарын 3-ны өдөр I, II, III ангиллын 27 хувьцаат компанийн 55,180,815 төгрөгийн үнийн дүн бүхий 94,605 ширхэг хувьцаа арилжигдсанаас 12 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 12хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Авто импекс" ХК (AOI+14.86%) болон "Монос хүнс" ХК (MFC+5.25%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Өндөрхаан" ХК (ONH-14.98%) болон "Стандарт проперти групп" ХК (BBD-14.71%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.32 хувиар буурч 19149.77 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,482,443,889,919.79 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ